Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Олборлох үйлдвэрийн салбар 10.4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд борлуулжээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Оны эхний 11 сарын гүйцэтгэлээр аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүд болох 47.87 сая.тн нүүрс, 1.17сая.тн зэсийн баяжмал, 14.84 тн алт, 4.79 мян.тн молибдений баяжмал, 131.5 мян.тн хайлуур жоншны хүдэр, 42.0 мян.тн хайлуур жоншны баяжмал, 8.11 сая.тн төмрийн хүдэр, 3.06 сая.тн төмрийн хүдрийн баяжмал, 76.0 мян.тн цайрын баяжмал, 6.32 сая.бар газрын тос тус тус үйлдвэрлэжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 3.50 сая.тн буюу 7.9 хувь, төмрийн хүдэр 2.20сая.тн буюу 37.4 хувь, хайлуур жоншны хүдэр 33.2 мян.тн буюу 33.8 хувь, газрын тос 539.8 мян.бар буюу 9.3 хувиар тус тус өссөн байна.

Харин зэсийн баяжмал 33.2 мян.тн буюу 2.8 хувь,алт 4.4 тн буюу 22.9 хувь, молибдений баяжмал 266.5 тн буюу 5.3 хувь, төмрийн хүдрийн баяжмал 94.5 мян.тн буюу 3.0 хувь, хайлуур жоншны баяжмал 25.9 мян.тн буюу 38.1 хувь, цайрын баяжмал 1.8 мян.тн буюу 2.3 хувиар тус тус буурсан байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл:

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 16.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.8(12.8%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 11.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (13.3%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.4(38.1%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.4 хувийг эзэлж байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн:

Оны эхний 11 сарын байдлаар борлуулсан бүтээгдэхүүн 18.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.9(11.7%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 12.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2(10.6%)их наядтөгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 925.9(24.8%) их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 237.4(3.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 12.5(68.1%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 10.4(56.8%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулжээ.