Томуу, томуу төст өвчний зөвлөгөө, мэдээллийг хүргэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд “Хүүхдийн зөвлөгөө өгөх утас”-ыг нээсэн.
Мөн “Хүүхдийн кабинет”-уудыг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллуулж байгаа ба бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдэж, хүндрэл ихсэж байгаатай холбогдуулан НЭМГ–ын даргын 2019 оны А/490 дүгээр тушаалын дагуу 2019 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл өрх,
НЭМГ–аас баталсан хуваарийн дагуу удирдлагын баг дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд тогтмол хяналт тавин ажиллаж байгаа юм байна.
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийж, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагуудын орны зохицуулалтын төлөвлөгөөг шинэчлэн гаргажээ.
2019-2020 онд дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд хүүхдийн 1,033 орыг ашиглах бөгөөд томуугийн идэвхжил, дэгдэлтийн үед 1,001 ороор нэмэгдүүлэх төлөвлөлтийг хийсэн байна.
Эрүүл мэндийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ”Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зарим зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/486 дугаар тушаалын дагуу дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орны ачаалалыг зохицуулан ажиллаж байна. Тухайлбал,
Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын ажлыг 2019 оны 10-11 дүгээр сард зохион байгуулж эрсдэлт бүлгийн 13,619 хүн, цэцэрлэг болон асрамжийн төвийн 72,199 хүүхэд, гэртээ байдаг буюу эрсдэлт бүлгийн 7,452 хүүхэд зэрэг нийт 79,651 хүүхэд, эрүүл мэндийн 5,750 ажилтан, сайн дурын дархлаажуулалтад 989 хүн буюу нийт 104,140 хүнийг хамруулаад байна. Мөн 0-3 хүртэлх насны 13,765 хүүхдийг 2 тунгаар дархлаажуулжээ.
Эх сурвалж: НЭМГ