2020/07/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.60₮
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
24°
|
13°
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
02:00
S29
13°
03:00
S29
12°
04:00
S29
11°
05:00
S29
11°
06:00
S30
11°
07:00
S30
13°
08:00
S30
15°
09:00
S30
16°
10:00
S30
18°
11:00
S30
19°
12:00
S30
20°
13:00
S40
21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс таван толгой”-н туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд хоолны хордлогот халдвараар өвджээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч TTJVCO компанийн ажилтнууд хоолны хордлогот халдвараар өвдсөн гэх мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас баг томилогдон газар дээр нь шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МХЕГ-аас мэргэжил, арга зүйгээр тогтмол ханган ажиллаж байгаа бөгөөд хордлого халдвар гарсан хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 19 арчдас, шинжилгээ, 3 цэгээс ундны усны дээж, 46 бүтээгдэхүүн, 25 хоолны дээжийг тус тус авч МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хүргүүллээ. Мөн малын гаралтай 8 төрлийн бүтээгдэхүүний дээжийг аймгийн Хүнс, хөдөө аж, ахуйн газрын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлэв.

Хордлого, халдварт өртсөн 12 өвчтөн, сэжигтэй тохиолдлын 9 хүн, гал тогооны 15 ажилчдаас шинжилгээг авч аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн нян судлалын лабораторит хүргүүлэн шинжилгээ хийгдэж байна. Хэвтэн эмчлүүлж буй 12 өвчтөн, өвчний сэжиг бүхий тусгаарласан 9 хүний эмчилгээ оношлогоо, тусламж үйлчилгээ, эмнэлгийн халдвар хамгааллын байдалд хяналт тавьж, “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХХК, “TTJVCO” ХХК, “IDMN” ХХК-ийн эмч, эрүүл ахуйч нарт “Зонхилон тохиолдох гэдэсний бактерит халдвартай тэмцэх, сэргийлэх арга хэмжээний заавар”-аар мэдээлэл өгч, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг зөвлөв. Мөн эдгээр компанийн удирдлагуудын түвшинд шуурхай хурал зохион байгуулж үүссэн нөхцөл байдалд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэх талаар санал солилцож, үүрэг даалгавар өглөө.

Арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн биеийн байдал дунд, эмчилгээ үйлчилгээ хэвийн явагдаж байгааг МХЕГ-аас мэдээллээ.

 

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 

x