2020/08/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
20°
|
10°
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
05:00
S26
12°
06:00
S26
13°
07:00
S26
13°
08:00
S26
14°
09:00
S30
15°
10:00
S30
16°
11:00
S30
17°
12:00
S30
18°
13:00
S30
18°
14:00
S30
19°
15:00
S30
20°
16:00
S32
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын Ардын Чөлөөлөх Армид алба хаахаас татгалзвал ямар шийтгэл хүлээдгийг үзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг

Хятадын Ардын Чөлөөлөх Арми (ХАЧА) нь хоёр сая орчим цэрэгтэй, дэлхийд томд орох зэвсэгт хүчин юм. Тус армид алба хааж байгаад хугацаанаасаа өмнө сайн дураар халагдах явдал маш ховор боловч гардаг байна.

Өнгөрсөн долоо хоногт Хайнань мужийн оюутан залуу Жан Моукан гэгч армиас өөрийн хүсэлтээр гарсан тухай ХАЧА-ийн англи хэл дээрх сайт мэдээлжээ.

Ингэхдээ түүнийг хэрхэн шийтгэснийг бусдад жишээ болгох үүднээс дэлгэрэнгүй мэдээлсэн байна.

Жан есдүгээр сард цэрэгт татагдсан ч армийн амьдралд дасан зохицоход хүндрэлтэй байсны улмаас сар орчмын дараа халагдах өргөдөл гаргажээ.

Ингээд арваннэгдүгээр сарын сүүлээр түүнийг армиас халсан байна.

Жанд нийтдээ найман төрлийн шийтгэл оногдуулжээ. Үүнд хоёр жилийн турш гадаадад аялахыг хориглож, Хятад дотор аялахдаа нисэх онгоцоор зорчихыг нь хориглосон байна. Мөн төмөр зам, автобусаар холын чиглэлд аялахыг нь хоёр жилээр хориглож, мөн хугацаанд зээл авах, даатгуулах, компани байгуулах, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, их дээд сургуульд элсэн суралцах эрхгүй болгожээ.

Тэр бас насан туршдаа төрийн алба, төрийн өмчийн байгууллагуудад ажиллах эрхгүй болсон байна.

Эдгээрээс гадна $4,000 орчимтой тэнцэх торгууль төлж, армид алба хаасан богинохон хугацаанд нь улсаас гаргасан зардлыг буцааж төлөхөөр болсон нь $3,750 болжээ.

Ингээд зогсохгүй Жан Моуканыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, жигшүүлэх арга хэмжээг авахаар болсон байна.

CNN агентлагийн олж тогтоосноор сүүлийн жилүүдэд ХАЧА-д цэргийн албаа дуусгалгүй халагдсан хорь гаруй хүн ийм замаар шийтгүүлжээ.

Хятадын залуус хуулиар цэргийн алба хаах үүрэгтэй байдаг ч сүүлийн жилүүдэд арми нь хурдтай шинэчлэгдэн орчин үеийн технологид эрчимтэй шилжиж байгаа тул шаардлага нь нэлээд суларсан тухай ажиглагчид мэдээлсэн байна.

Өөрөөр хэлбэл ХАЧА цэргийн тоог цөөрүүлж, цомхотгох чиглэлд өөрчлөгдөж байгаа ажээ.

 

Эх сурвалж: CNN

 

x