Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын УЗ-өөс сонгуулийг 76 мандат, 26 тойргоор явуулах шийдвэр гаргалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Зургийг www.mpa.mn

МАН-ын бүлгийн Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж УИХ-ын сонгуулийн тогтолцоотой холбоотой шийдвэр гаргалаа. 

Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс 50+26 буюу холимог тогтолцоог өргөн барьсан байсан.  Гэтэл энэ хувилбар нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдгийг намын гишүүд хэлсэн. Тиймээс цэвэр мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь зөв гэж үзсэн. Цаашдаа сонгуулийн тойргийг аль болох томсгож, массыг хамарсан сонголт хийлгэдэг болох зарчмыг барьж ажиллаж байна. Ингээд Удирдах зөвлөл ярилцаад 2008 онд явж байсан томсгосон мажоритар систем буюу олон мандаттай тогтолцоог дэмжлээ" гэв. 

Өөрөөр хэлбэл, 2008 оны хувилбар буюу 26 тойргоор сонгууль явуулахыг МАН-ын УЗ-өөс дэмжжээ. Уг  хувилбараар сонгууль явуулахад аймаг, дүүргүүд томсгон нэг тойрог бөгөөд дотроо хэд хэдэн мандаттай байх юм. 

Харин одоо УЗ-ийн шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэх гэж байна.