Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Жирэмсэн эхчүүд, нярай үрсэд зориулсан ноолууран бүтээгдэхүүнүүд эрэлт ихтэй байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 16
Сурталчилгаа

Монгол ноолуураар тансаг, дэгжин загварууд урлаж дэлхийд танигдсан үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг “Гурван сор” ХХК энэ өвлийн шинэ коллекцоороо  жирэмсэн эхчүүд болон бяцхан үрсэд зориулсан загварууд танилцуулсан нь олны анхаарлыг ихэд татжээ. Учир нь манай улсад ноолуурын том жижиг олон үйлдвэр байгаа ч өдийг хүртэл жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулан тусгай цуврал гаргаж байгаагүй юм.

Бяцхан үрсээ тээж байхдаа бүсгүй хүн хамгийн үзэсгэлэнтэй харагддаг.
Тэрхүү гоо үзэсгэлэнг нь улам тодотгох, биед эвтэйхэн, хөнгөн, дулаахан загварлаг хэрнээ энэ жилийн трэнд болж буй өнгө бүхий загварууд худалдаанд гараад байна.

Ноолуур бол хамгийн хөнгөн хэр нь дулаахан гол нь агаарыг нэвтрүүлдэг буюу "амьсгалдаг" тансаг бүтээгдэхүүн тул нярай хүүхдийн эрүүл мэндэд хамгийн ээлтэй байдаг аж.  Ноолуураар урласан нярайн зөөлөн өлгий, бойтог ,малгай бээлий зэрэг нь хорвоод мэндлэх бяцхан үрсийн биед хамгийн таатай бас эгдүүтэй харагдах бүтээгдэхүүнүүд болж чаджээ.

 

“Гурван сор” кашмерийн хамт олон тун удахгүй travel and leisure буюу аялал, амралт, адал явдалд дуртай хүмүүст зориулсан биед эвтэйхэн хирнээ хөнгөн дулаахан загварууд танилцуулахаар зэхэж байна.

Тус компани 2005 онд анх байгуулагдсанаасаа хойш тогтмол шинэ техник, технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүний загвар, чанарын түвшинг олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж өндөр хөгжилтэй 10 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортолж байгаа юм. 

“Талд төрөөд дэлхийд өрсөлдөнө” уриатай “Гурван сор” ХХК-ийн бүтээгдэхүүн загварлаг, чанартайгаас гадна худалдан авалтын дараах үйлчилгээгээрээ ялгардаг. Хэрэглэгчдийн хувьд  ноос, ноолууран бүтээгдэхүүн угааж арчлахад зардал өндөртэй,  цаг хугацаа шаарддаг гэх мэт асуудал дагуулдаг. Харин “Гурван сор” компанийн “Ноолуур арчилгаа-GS clean” засвар үйлчилгээний төв нь угаалга, цэвэрлэгээ, ноолууран бүтээгдэхүүний сэргээн засварлах ажлыг чанартай,  түргэн шуурхай, хялбар шийддэг нь маш том давуу тал юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.