Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Төгрөгийн ханш суларсаар байна

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сарын 13-нд буюу Баасан гарагт Монголбанкны ханшаар нэг ам. доллар 2,724 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2,726 төгрөгтэй тэнцэж, хоёр төгрөгөөр нэмэгджээ.

Харин валют арилжааны төвд долларын ханш өнөөдөр авах нь 2,729, зарах нь 2,732 төгрөгт хүрсэн байна.

Өнгөрсөн Баасан гарагт арилжааны төвүүдэд 2,726/2,730 төгрөг байсан юм.

2019 оны 11 дүгээр сарын дунд үед 2,702 байсан долларын ханш өссөөр өнөөдөр 2,726 төгрөгт хүрчээ.

ГРАФИК:

График. Төгрөгтэй харьцах ам.долларын Монголбанкны албан ханш 

Ханшийг тогтворжуулахын тулд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогоо тодорхойлон, тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд мэдээллийн тэгш бус байдлыг арилгахын тулд валют арилжааны дэд бүтцийг сайжруулах нь зайлшгүй алхам гэдгийг Төв банкныхан онцолж байна.