Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Өрхийн эмнэлгүүд Ням гарагт ажилладаг боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд өчигдрөөс эхлэн 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл доорх уртасгасан цагаар ажиллах юм.

Өрхийн эрүүл мэндийн төв: 

Ажлын өдөр: 17:30-19:00 цагт

Ням гарагт: 10:00-16:00 цагт ажиллана.

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”ын хувьд:

Ажлын өдөр:16:00-22:00 цагт

Бямба гарагт: 10:00-16:00 цагт ажиллаж байна.

 

Эх сурвалж: НЭМГ