Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-аар сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр МАН-ын бүлэг тус асуудлаар хуралдсан юм.

Хаалттай горимд шилжсэн МАН-ын бүлгийн хурлаар гишүүд шийдэлд хүрч чадаагүй бололтой.

Учир нь яг одоо төрийн ордонд МАН-ын Удирдах зөвлөл хаалттай хуралдаж байна. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн өрөөнд МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа ажээ.

УИХ-ын сонгуулийн хуулийн төсөлд сонгуулийн тогтолцоог 50:26 буюу 50 жижиг, 26 нэр дэвшигчид нэг том тойргоор явуулах хувилбар бүхий төслийг УИХ-д өргөн бариад байгаа билээ.