Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Кремлийн талбайд засах сүлд модыг Москвагийн ойролцоох ойгоос авчирчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагийн орой ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн хэрмийн дотор талбайд засах сүлд модыг Спасскийн хаалгаар нэвтрүүлжээ.

Энэ жилийн сүлд модоор 90 настай, 6 метр өргөн, 25 метр өндөр гацуурыг Москвагийн ойролцоох Бородинское ойн аж ахуйгаас сонгож, Баасан гарагт унагаж бэлдсэн байна. Нийтдээ 12 гацуур дундаас 25 метрээс өндөргүй, 120 жилээс урт наслаагүй байх шаардлагад нийцүүлэн нэгийг нь сонгосон гэнэ.

Сүлд модыг босгох, чимэглэх ажил хэдэн өдөр үргэлжилж, 25-ны өдөр нээгдэх юм байна.

1996 оноос хойш Кремлийн цогчин дуганы талбайд жил бүрийн шинэ жилээр жинхэнэ гацуурыг сүлд мод болгон засдаг уламжлал тогтжээ. Харин 2001-2005 оны хооронд цас их орж, хүйтэрсний улмаас шинэ мод засалгүй, хиймэл сүлд мод босгож байсан түүхтэй гэнэ.

 

Эх сурвалж: ТАСС