2020/01/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,746.22₮
B30
УЛААНБААТАР
-15°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-23°
00:00
S26
-18°
01:00
S26
-18°
02:00
S26
-18°
03:00
S29
-18°
04:00
S29
-18°
05:00
S31
-18°
06:00
S29
-18°
07:00
S29
-18°
08:00
S29
-17°
09:00
S30
-17°
10:00
S20
-16°
11:00
S20
-14°

Шангри-Ла барилгыг 15 давхарласантай тэнцэх Үйлдвэрлэлийн амаар нэг дор 300 хүн тээвэрлэх боломжтой

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN
 

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын нэн чухал амжилт болох Үйлдвэрлэлийн амыг барьж дууссаныг энэ сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүллээ.  

Дэлхийд хэмжээгээрээ тэргүүлэх, хамгийн орчин үеийн гүний уурхайн ам болох тус Үйдвэрлэлийн амны барилгын ажил амжилттай дууссантай холбогдуулан хийсэн ёслолын ажиллагаанд уг бүтээн байгуулалтад гар бие оролцсон үндэсний компаниуд, уурхайчид болон албаны бусад зочид төлөөлөгчид оролцлоо. 

“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батсүх ёслолын ажиллагааны нээлтэд хэлсэн үгэндээ, гүний уурхайн энэхүү Үйлдвэрлэлийн амыг амжилттай барьж дуусгахад манай улсын төр, засгийн газрын байгууллагуудын дэмжлэг чухал ач холбогдолтой байсныг онцлон тэмдэглэв. Мөн түүнчлэн “Энэхүү томоохон бүтээн байгуулалт нь манай орны уул уурхайн салбар, технологийн хөгжил, дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулж байна” гэлээ. 

"Үйлдвэрлэлийн амны уулын нэвтрэлтээс эхлээд газрын гүнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг байрлуулах, барилгын нүсэр бүтээн байгуулалтын ажлыг дуусгахад нийт гурван жил дөрвөн сарын хугацаа орлоо. Оюутолгойн гүний уурхайг бүрэн цогцлоох гол алхам болох ийм чухал хийгээд нарийн дэд бүтцийг барьж дуусгахад үндэсний 50 орчим компанийн 2,500 хүн 2.6 сая цаг аюул ослоос ангид ажиллалаа” хэмээн “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес хэллээ. 

1,284 метрийн гүн бүхий үйлдвэрлэлийн үндсэн амаар хүн болон ачаа тээвэрлэж, мөн хүдрийн чулуулгийг газрын гадарга руу гаргана. Үйлдвэрлэлийн амны бүтээгдэхүүн тээвэрлэх өргүүр нь дэлхийд томдоо орох “Коепе” (үрэлтийн хүчний өргүүр) ган татлагат өргүүрийн системтэй. Уг өргүүрийн 60 тонны даацтай ачаа тээвэрлэх хоёр хөнөг 59 км/цаг буюу хамгийн дээд хурдаараа өдөрт 28,000 тонн хүдэр тээвэрлэх хүчин чадалтай. Үйлчилгээний амны хөнөг нэг удаадаа 60 хүн тээвэрлэх хүчин чадалтай бол Үйлдвэрлэлийн амаар нэг дор 300 хүн тээвэрлэх боломжтой юм. Үйлдвэрлэлийн амны өргүүрийн ган татлага суурилуулах ажилд 500 орчим хүн оролцож, 23 хоногийг зарцуулсан нь энэ төрлийн ажлуудаас дэлхийд хамгийн өндөр бүтээмжтэй, аюулгүй хийсэн угсралтын ажил болсон байна. 

Гүний уурхайн төсөлд Үйлдвэрлэлийн амны гүйцэтгэх үүрэг:

  • Туршилт тохируулгын ажил амжилттай дуусаж, холбогдох зөвшөөрлүүдийг авсанаар Үйлдвэрлэлийн ам бүрэн ашиглалтад орно. Ингэснээр гүний уурхайн бүтээн байгуулалтад дараах ахиц гарна. 
  • Илүү олон хүн, материал, тоног төхөөрөмжийг гүний уурхай руу тээвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг түргэсгэнэ. 
  • Илүү их хэмжээний чулуулгийг гүний уурхайгаас гаргаж, хүдрийн биетэд нэвтрэх боломжийг ахиулна. 

Иймд гүний уурхайд ажиллах хүмүүсийн тоо Үйлчилгээний амны хүн тээвэрлэх хөнөгийн хүчин чадлаар хязгаарлагддаг байсан нь одоо ашиглагдаж буй болон баригдаад байгаа уурхайн амнуудаа (Үйлчилгээний, Үйлдвэрийн болон агааржуулалтын дунд ам) орж ирж буй агаарын хэмжээнээс шалтгаалах юм.

Агааржуулалтыг нэмэлт хоёр ам буюу урд (агаарыг оруулах) болон хойд амны (агаарыг гаргах) бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Одоогийн байдлаар гүний уурхайн нэг ээлжид 700 хүн ажиллах боломжтой юм. 

Нэмэлт мэдээлэл: 

  • Үйлдвэрлэлийн амны хэмжээ: Нийт 1,300 метр (цамхгийн барилга нь 96 метр, газрын гүн рүү 1,284 метр) байгууламж (нийт өндрөөрөө Улаанбаатар дахь Шангри- Ла барилгыг 15 давхарласантай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл газрын гүнд 14-ийг, гадаргаас дээш нэгийг давхарласантай тэнцэнэ). Дотор голч нь 10 метр. 
  • Үйлдвэрлэлийн амны цамхгийн барилга нь АНУ-ын “Эрх чөлөөний хөшөө”-тэй (суурийн тавцангаас галт бамбарын дээд үзүүр хүртэл 92 метр) ойролцоо өндөртэй. 
  • Үйлдвэрлэлийн амны бүтээгдэхүүн тээвэрлэх өргүүр нь дэлхийд хамгийн томд тооцогдох “Koепе” (үрэлтийн хүчний өргүүр) ган татлагат өргүүрийн систем юм.
  • Дэлхийн хамгийн том “Коепе” ороогч дамар хоёр ширхэг 32 км (ойролцоогоор ОТ уурхайн цогцолбороос Ханбогд сум хүрэх зай) урт 
  • ган татлагаас бүрддэг 
  • Үйлдвэрлэлийн амны бүтээгдэхүүний өргүүр нь дэлхийд хамгийн томд тооцогдох “Koепе” (үрэлтийн хүчний өргүүр) ган татлагат өргүүрийн системтэй. 
  • Үйлчилгээний өргүүр: Нэг удаад 300 хүнийг (хүн тээврийн хөнөгийн дээд багтаамж) тээвэрлэх боломжтой ба 1.3 км-ийн гүнд очиход ердөө хоёр минут хагас хугацаа зарцуулна. Хоногт ойролцоогоор 2,400 орчим зорчигчийг тээвэрлэх хүчин чадалтай. Хөнөг 10 м/секундад 48 тонн тээвэрлэх даацтай. 
  • Бүтээгдэхүүний өргүүр: 60 тонны даацтай хоёр ширхэг хөнөг хоногт 28,000 тонн хүдрийг 16.38 м/сек (59 км/цаг) дээд хурдтайгаар тээвэрлэнэ. 

Оюутолгойн гүний уурхай нийт таван амтай. Одоогоор үйлчилгээний амыг ашиглан гүний уурхайн төслийн талбай руу хүн болон материал тээвэрлэж байна. Агааржуулалтын урд болон хойд амны барилгын ажил тус бүр 1,148 метр болон 1,149 метрийн гүнд үргэлжилж байна. Энэ хоёр ам (агаарыг оруулах, гаргах) гүний уурхайн үйл ажиллагааны хугацаанд нэмэлт агааржуулалтаар хангах үүрэгтэй.

Одоо ашиглаж буй 1,174 метрийн гүн бүхий Агааржуулалтын дунд ам агааржуулалтыг хоёр дахин нэмэгдүүлсэн. Ингэснээр хөндлөн нэвтрэлт болон уурхайн барилгын явц дахь хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлээд байна. Түүнчлэн “Чандмань” гүний уурхайн захиргаа үйлчилгээний төв энэ оны наймдугаар сард ашиглалтад орсон. Гүний уурхайн үйл ажиллагааны нэгдсэн удирдлага, хяналтын энэхүү төв нь хяналтын өрөө, ажилчдын хувцас солих, угаах газар, уулзалтын болон оффисын өрөөтэй

 
 
x