2020/01/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,746.22₮
B30
УЛААНБААТАР
-14°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-23°
06:00
S20
-18°
07:00
S20
-19°
08:00
S20
-19°
09:00
S20
-18°
10:00
S26
-18°
11:00
S30
-16°
12:00
S26
-14°
13:00
S26
-13°
14:00
S30
-12°
15:00
S30
-12°
16:00
S30
-13°
17:00
S32
-15°

$145 саяын хөрөнгийг үүрд цоожлоод нас барсан хүний шарилыг булшнаас нь гаргаж шалгуулна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 15
iKon.MN

Канадын хамгийн том криптовалютын арилжааны төв Quadriga CX-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жеральд Коттен 2018 оны арванхоёрдугаар сард өвчний улмаас нас барсан юм.

Энэтхэгт аялж яваад халдварт өвчин туссанаас нас барсан гэсэн дүгнэлтийг тухайн үед гаргаж байв. Тэрээр нас барахдаа харилцагчдынхаа $145 саяын үнэтэй хөрөнгийг өөртэйгээ хамт булшилсан юм.

Quadriga CX төвийн харилцагч 100,000 гаруй хүний хөрөнгийг Коттен интернэтээс тусгаарласан “cold wallet” дансанд хадгалж байсан бөгөөд уг дансанд хандах эрх зөвхөн түүнд байжээ.

Харилцагчдын зарим нь Коттеныг хуурамчаар үхэж, олон хүний хөрөнгийг завшсан байж магадгүй хэмээн хардаж байгаа юм.

Тэгвэл Quadriga CX төвийн харилцагчдын өмгөөлөгч нар Коттены шарилыг булшнаас нь гаргаж, шалгуулах хүсэлтийг Баасан гарагт Канадын прокурорын газарт гаргажээ.

Коттен үнэхээр нас барсныг батлах нь олон мянган харилцагчдын эргэлзээг арилгах чухал алхам гэж тэд хүсэлтдээ тайлбарласан байна.

Quadriga CX арилжааны төв одоог хүртэл харилцагчдынхаа хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа. Тэдний үйл ажиллагаа зөв, ил тод явагдаж байгаа эсэхийг хянуулахаар Ernst & Young компанийг ажиллуулах шийдвэрийг Канадын Нова Скотиа мужийн шүүх гаргаж байв.

 

Эх сурвалж: CNN

 

x