2020/01/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,746.22₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-20°
02:00
S29
-21°
03:00
S29
-20°
04:00
S31
-20°
05:00
S31
-20°
06:00
S31
-20°
07:00
S31
-20°
08:00
S31
-20°
09:00
S32
-20°
10:00
S30
-19°
11:00
S30
-17°
12:00
S30
-15°
13:00
S30
-12°

Калифорнийн эрэгт олон мянган “шодой загас” ил гарчээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 14
iKon.MN

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 20 гаруй сантиметр урт хэмжээтэй далайн өвөрмөц амьтан олон мянгаараа АНУ-ын Калифорни мужийн эрэг дээр ил гарсныг хүмүүс олжээ.

Нэг төрлийн далайн өт гэгддэг энэ амьтныг шинжлэх ухаанд “Urechis caupo” гэж нэрлэдэг бол хүмүүс харагдах байдлаар нь “шодой загас” (penis fish) гэж нэрлэдэг байна.

Гэрчүүдийн мэдээлснээр Калифорнийн хойд эрэг дагуу 3 км урт хэсэгт олон мянган ийм амьтан ил гарсан байжээ. Тэдний ихэнх нь үхсэн байсан бөгөөд цахлай шувуунууд олноор цугларч хоолоо болгож байсан гэнэ.

 

Эр хүний бэлэг эрхтэн, эсвэл хиамыг санагдуулам энэ амьтан Орегоноос эхлээд Калифорни хүртэл Номхон далай эрэг дагуу амьдардаг аж.

Тэд эрэг хавийн элсний 60 см орчим гүнд нүхлэн амьдардаг бөгөөд цахлай, минж, зарим загасны хоол болдог гэнэ.

Далайн хүчтэй шуурга хөрсийг эргүүлснээс “шодой загас” эрэг дээр ил гарсан гэж орон нутгийн биологич тайлбарлажээ.

Номхон далайд дэгддэг Эль Нино шуурга тэднийг ичээнээс нь үе үе гаргадаг бөгөөд 2010, 2016 онуудад ингэж ил гарч байсан гэнэ.

Янз бүрийн амьтны идэш болдгоос гадна хүмүүс ч хүнсэндээ хэрэглэх тохиолдол байдаг ажээ. Тухайлбал энэ амьтны нэг төрөл зүйл болох “Urechis unicinctus” Номхон далайн Азийн эрэг дагуу түгээмэл байдаг бөгөөд Хятад, Өмнөд Солонгост хүмүүс хүнсэндээ хэрэглэдэг байна.

 

Тухайлбал Өмнөд Солонгосын загасны зарим зах зээр зарагдаж байгааг олж болох гэнэ.

Солонгосчууд “шодой загас”-ыг гэбул гэж нэрлэдэг бөгөөд сүмсэнд дүрээд түүхийгээр нь зооглодог байна. Идэж үзсэн хүмүүс үүнийг чихэрлэг амттай, удаан зажлагддаг хоол гэж тодорхойлжээ. Гар дээрээ барьж үзсэн хүмүүс “усаар дүүргэсэн нялцгай уут” мэт мэдрэгддэг гэж тодорхойлсон байна.

 

Эх сурвалж: Business Insider

 

x