2020/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,845.80₮
B30
УЛААНБААТАР
23°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
08:00
S30
11°
09:00
S30
13°
10:00
S30
16°
11:00
S30
18°
12:00
S30
20°
13:00
S30
21°
14:00
S30
23°
15:00
S30
24°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн аварга Алина Загитова спортын замналдаа “завсарлага” авч байгааг зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг

Уран гулгалтын дэлхийн аварга, ОХУ-ын тамирчин Алина Загитова ойрын үед болох үндэсний болон олон улсын гол уралдаан тэмцээнүүдийг алгасаж, спортын замналдаа “завсарлага” авахаар болсныг зарлажээ.

Одоо 17 настай Загитова 2018 онд ОХУ болон Европын аварга болж, Пёнчаны өвлийн олимпийн наадмаас алтан медаль зүүсэн юм. Дараа нь 2019 онд дэлхийн аварга болж байв.

“Би хаашаа ч явахгүй. Мөсөн талбайдаа бэлтгэл хийсээр байх болно” гэж ярьсан залуу аварга өөрт нь сураагүй, чадахгүй зүйл байхгүй болсон тул өөрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх цоо шинэ зүйлийн эрэлд гарахаар болсныг тайлбарлажээ.

Түүний дасгалжуулагч Этери Тутберидзе шавь нь энэ санааг сүүлийн жил гаруй хугацаанд цухуйлгаж байсан ч өчигдөр гаргасан гэнэтийн шийдвэрийг нь сонсоод цочирдсоноо хэвлэлд ярьсан байна.

“Тэр мөсөн дээр үнэхээр сайхан гулгаж байгаа. Тиймээс бид бүгдээрээ түүнийг үлдээхээр ятгасан ч дийлсэнгүй” гэж Тутберидзе ярьсан юм.

Нэг хэсэг уран гулгалтын спортод дуулиан тарьж байсан Загитова 2019 оны гуравдугаар сард болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль зүүснээсээ хойш амжилт муутай байгаа. 

Жишээ нь өнгөрсөн долоо хоногт Турин хотод болсон Grand Prix тэмцээнд тэр богино үзүүлбэрээр гуравдугаар байрт орсон ч чөлөөт үзүүлбэр дээр хэд хэдэн алдаа гаргаж, зургаадугаарт эрэмбэлэгдсэн юм.

Энэ төрлийн медальт байруудыг мөн Тутберидзегийн залуу шавь нар болох Алена Косторная, Анна Шербакова, Александра Трусова нар эзэлсэн байна.

 

Эх сурвалж: Russia Today

 

x