2020/01/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,746.22₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-20°
02:00
S29
-21°
03:00
S29
-20°
04:00
S31
-20°
05:00
S31
-20°
06:00
S31
-20°
07:00
S31
-20°
08:00
S31
-20°
09:00
S32
-20°
10:00
S30
-19°
11:00
S30
-17°
12:00
S30
-15°
13:00
S30
-12°

Маргааш Хятадын бараанд үйлчилж эхлэх байсан импортын татварыг Дональд Трамп цуцаллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 14
iKon.MN
https://nationalinterest.org

АНУ, Хятад улсууд өчигдөр худалдааны маргаан зөрчлөө бууруулах томоохон тохиролцоонд хүрснээ зарлалаа.

Phase One буюу “Нэгдүгээр үе шат”-ны гэрээ гэгдэж байгаа энэ тохиролцоонд оюуны өмчийн хамгаалалт, технологи шилжүүлэх арга зам, хөдөө аж ахуйн экспорт, валют, санхүүгийн үйлчилгээ зэрэг олон асуудлыг хөндсөн байна.

Гэрээг орчуулж, үг хэллэгт нь хуулийн найруулга засвар хийх ажил хоёр талд ойрын өдрүүдэд үргэлжлэх бөгөөд бэлэн болмогц нь АНУ-ын талаас худалдааны төлөөлөгч Роберт Лайтайзер, Хятадын талаас засгийн газрын шадар сайд Лю Хэ нар гарын үсэг зурах ажээ.

Нэн тэргүүнд хэрэгжих ажил нь маргааш буюу арванхоёрдугаар сарын 15-наас мөрдөгдөж эхлэх байсан Хятадын $160 орчим тэрбумын дүнтэй бараанд 15 хувийн импортын татвар оноох төлөвлөгөөг бүрмөсөн цуцлах юм.

Хэрвээ энэ төлөвлөгөө хэрэгжсэн бол Хятадаас АНУ-д нийлүүлдэг бүх бараа бүтээгдэхүүн татвартай болох байжээ. Энэ удаа гар утас, зөөврийн компьютер, компьютер тоглоомын консол зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд татвартай болох байв.

Үүнээс гадна одоо үйлчилж байгаа Хятадын $120 тэрбумын барааны 15 хувийн татварыг 7.5 хувь болгон бууруулахаар болжээ. Харин одоо 25 хувийн татвар үйлчилж байгаа үлдсэн $250 тэрбумын барааны татварыг хөндөлгүй хэвээр үлдээхээр болсон байна.

Өөрөөр хэлбэл үйлчилсэн хэвээр үлдэж буй татварыг хоёр улсын дараагийн ээлжийн яриа хэлэлцээрт хөшүүрэг болгон ашиглах ажээ.

Дээрх хөнгөлөлтийн хариуд Хятад улс оюуны өмчийн хамгаалалтыг сайжруулах, үйлчилгээний зах зээлээ нээлттэй болгох, валютын манипуляцийг хязгаарлах, өөрийн зах зээлд нэвтрүүлэхдээ гадаадын компаниудын технологийг хүчээр шилжүүлж авдаг практикыг болиулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр болж байна.

Үүнээс гадна Америкийн хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах хэмжээгээ нэмэгдүүлэхээр болжээ.

 2012 оноос хойш Хятад улсын жил бүр АНУ-аас авдаг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ $25.9 тэрбумаас хэтэрч байгаагүй гэдэг.

Өнгөрсөн 2018 онд энэ хэмжээ $9.2 тэрбум болж буурсан нь хоёр орны хооронд худалдааны дайн эхэлсэнтэй холбоотой ажээ.

Хятадын АНУ-аас импортлодог хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүн нь шар буурцаг бөгөөд голдуу гахайн тэжээлд зориулагддаг гэнэ.

Харин энэ онд Африкийн мялзан өвчин гарснаас Хятад улсын гахайн тоо толгой тал хувь хүртлээ хорогдсон нь энэ хэрэгцээг бас бууруулсан байна.

Тиймээс энэ удаагийн яриа хэлэлцээний үеэр тохиролцоход хамгийн их цаг зарцуулсан асуудал нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдаж авах хэмжээ байжээ.

Ийнхүү дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны дунд нэг жил, хагас орчим хугацаанд үргэлжилж буй худалдааны дайнд эргэлт гарч байна.

 

Эх сурвалж: Reuters

 

x