2020/04/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
10°
|
-4°
09:00
S26
10:00
S26
11:00
S26
12:00
S26
13:00
S30
14:00
S30
15:00
S30
10°
16:00
S32
10°
17:00
S32
10°
18:00
S32
19:00
S32
20:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дональд Трамп сонгуульд ялалт байгуулсан Борис Жонсонд баяр хүргээд худалдааны том гэрээ байгуулахаа амлав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 13
iKon.MN

Пүрэв гарагт Британид парламентын ээлжит бус сонгуулийн санал хураалт явагдаж, эрх баригч Консерватив нам өмнөхөөсөө олон суудалтай болсон нь тодорхой болоод байна.

Ерөнхий сайд Борис Жонсон 1980-аад онд Маргарет Тэтчерийн байгуулж байсан ялалтаас хойш хамгийн том сонгуулийн ялалтыг Консерватив намд авчраад байгаа юм.

Тэгвэл Британийн гол сөрөг хүчин Лэйбор нам сүүлийн 80 гаруй жилийн түүхэнд байгаагүй ялагдал хүлээж, намын тэргүүн Жереми Корбин огцрох шийдвэрээ зарласан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Борис Жонсонд баяр хүргэхийн хажуугаар Британи улстай томоохон худалдааны гэрээ байгуулахаа амлажээ.

“Агуу ялалт байгуулсан Борис Жонсонд баяр хүргэе! Одоо Америк, Британи улсууд Brexit-ийн дараа томоохон худалдааны гэрээ байгуулах боломжтой боллоо. Энэ гэрээ Европын Холбоотой байгуулсан гэрээнүүдээс хамаагүй том бөгөөд үр ашигтай байх болно” хэмээн Трамп твиттер хуудсандаа бичсэн байна. Энэхүү мэдэгдлээс Трамп Франц, Герман тэргүүтэй Европын холбоотнуудтайгаа таарамжгүй байгаа нь харагдаж байгаа юм.

Британийн иргэд Европын Холбооноос гарах сонголт хийснээс хойш гурван жилийн дараа Борис Жонсонд Brexit-ийг гүйцэтгэх боломж энэ сонгуулийн үр дүнд нээгдэж байгаа юм.

Британийг Европын Холбооноос гарахыг Дональд Трамп эртнээс дэмжиж байсан бөгөөд ашигтай худалдааны гэрээ байгуулах замаар энэ үйл явцыг дэмжихээ илэрхийлж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

x