2020/01/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,746.22₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-20°
03:00
S29
-20°
04:00
S31
-20°
05:00
S31
-20°
06:00
S31
-20°
07:00
S31
-20°
08:00
S31
-20°
09:00
S32
-20°
10:00
S30
-19°
11:00
S30
-17°
12:00
S30
-15°
13:00
S30
-12°
14:00
S26
-9°

Косово улс энэ жилийн Нобелийн шагнал хүртсэн зохиолчийг газар нутагтаа нэвтрүүлэхгүй

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 13
iKon.MN

2019 оны утга зохиолын Нобелийн шагналыг Австрийн 77 настай зохиолч Петр Хандке хүртсэн билээ. Тэрээр өнгөрсөн Мягмар гарагт Стокгольм хотноо шагналаа гардаж авсан юм.

Тэгвэл энэ арга хэмжээний маргааш хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан Косово улсын засгийн газар Хандкег “persona non grata” буюу газар нутагт нь хөл тавих эрхгүй хүнээр зарлажээ.

Учир нь Хандке Сербийн удирдагч агсан Слободан Милошевичийн түүхийг гуйвуулан бичиж, 2006 онд оршуулгад нь оролцон үг хэлж байсан хүн хэмээн буруутгагддаг.

Милошевич нь хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан муслим хүн амыг аймаглан устгах бодлого явуулж байсан бөгөөд дайны гэмт хэрэгтэнд тооцогддог.

Косовогийн гадаад хэргийн сайд Бехжет Пацолли твиттер хуудсандаа “Милошевичийг болон түүний геноцидын бодлогыг дэмждэг Петр Хандкег манай улсад хөл тавих эрхгүй хүн болгон зарлахаар би шийдлээ. Түүнд Нобелийн шагнал олгосон явдал нь геноцидын хохирогчдыг үл хүндэтгэсэн хэрэг юм” гэж бичжээ.

Аравдугаар сард Хандкег шагналд тодорхойлсны дараа олон хүн уг шийдвэрийг эсэргүүцэн шүүмжилж байсан юм. Тухайлбал Шведийн Академийн гишүүн Петр Энглунд шагнал гардуулах ёслолыг бойкотлож, оролцоогүй байна.

Хандкед медаль болон $850,000-тай тэнцэх мөнгөн шагнал олгосон ёслолын арга хэмжээг Косово тэргүүтэй зургаан улсын төлөөлөгчид эсэргүүцэж, оролцоогүй юм.

Боснийн дайныг биеэр үзсэн Шведийн эмч Кристина Доктаре 1988 онд өөрт нь олгосон Нобелийн шагналыг буцаан өгч, эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгджээ. Хандке нь 1990-ээд онд болсон Югославын дайны үед дан ганц сербүүд харгислал үйлдээгүй гэж үздэг. Тэрээр шагнал гардаж авахаасаа өмнө өөрийг нь шүүмжлэгчдтэй үл тоосон, доромжилсон байдлаар харьцаж байв.

Лхагва гарагт Босни Герцеговина улсын нийслэл Сараево хотын захиргаа геноцидын хэлмэгдэгсдийг хүндэтгэх үүднээс Хандкег нэвтрүүлэхгүй байх хориг тавьж байгаагаа зарлажээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

x