2020/01/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,746.22₮
B30
УЛААНБААТАР
-14°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-23°
20:00
S29
-17°
21:00
S29
-17°
22:00
S29
-17°
23:00
S26
-18°
00:00
S26
-18°
01:00
S26
-18°
02:00
S26
-18°
03:00
S29
-18°
04:00
S31
-18°
05:00
S31
-18°
06:00
S31
-18°
07:00
S29
-18°

Автомашинтайгаа үйлчлүүлдэг С24 конвениенс дэлгүүр нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 13
iKon.MN

Монголын хамгийн анхны автомашинтайгаа үйлчлүүлдэг, шатахуун түгээх станцад түшиглэсэн С24 конвениенс дэлгүүр өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ.

Тус дэлгүүр нь бидний өдөр тутмын амьдралын хамгийн чухал хэрэглээ болсон ATM, боловсон 00, халуун кофе, амт чанар, түргэн шуурхай үйлчилгээгээрээ олонд танигдсан "Asian Wok" рестораны амтат хоолоор үйлчлэхээс гадна автомашинд хэрэгтэй зүйлсийг ч нэг дор худалдаалж буй гэдгээрээ онцлог юм.

"Петровис Групп хэрэглэгчиддээ дахин нэг алхмаар илүү ойртлоо"

 

Нээлтийн үеэр Петростар ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Хатанбүүвэй “Нийгэм өөрөө завгүй болсон энэ үед цаг хугацаа гэдэг чухал зүйлсийн нэг. Тиймээс бид хэрэглэгчийнхээ энгийн хэрэгцээнүүдийг нэг дор, нэг шийдэл болгон төлөвлөсөн. Бид С24 конвениенс дэлгүүрээр дамжуулан бүх үйлчилгээг нэг дороос үзүүлж, хэрэглэгчийнхээ цагийг хэмнэх боломжийг бүрдүүлж буйд баяртай байна. Петровис Групп хэрэглэгчдэдээ дахин нэг алхмаар ийнхүү ойртлоо. Энэхүү шийдлийг маань иргэд ч баяртайгаар хүлээж авна гэдэгт итгэлтэй байна" хэмээв.

Петровис Групп нь шатахуун түгээх станцаараа дамжуулан иргэдэд цогц шийдлийг бий болгожээ. 

Тухайлбал, С24 конвениенс дэлгүүрээс иргэд өөртөө болон автомашиндаа хэрэгтэй зүйлсийг худалдаж авангаа автомашинаа угаалгах ч боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.

Түүнчлэн тус дэлгүүрт эрчим хүч, автоматжуулалтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч АВВ Группийн түргэн цэнэглэгч цахилгаан түгээгүүр ажиллаж байгаа нь Монголд анх удаагийнх болж байгаа юм.

"Өнөөдрөөс эхлэн Петровисийн ШТС-29 дэх салбарт ердөө 20 минутын дотор цэнэглэх боломж бүрдлээ"

 

Энэ тухай АBB Группийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяр “Бид бүхэн өнөөдөр цахилгаан автомашин түргэн цэнэглэгчийг ашиглалтад оруулж байгаадаа баяртай байна.

Иргэд цахилгаан автомашинаа өмнө нь 5-6 цаг цэнэглэдэг байсан бол өнөөдрөөс эхлэн Петровисийн ШТС-29 дэх салбарт ердөө 20 минутын дотор цэнэглэх боломж бүрдэж байна.

Улаанбаатар хотод одоогийн байдлаар 300 гаруй цахилгаан машин бий. Энэ цэнэглэгч бий болсноор байгальд ээлтэй цахилгаан автомашин хэрэглэгчийн тоо ч өсөх байх.

Бидний хувьд байгальд ээлтэй байх эхний алхмыг Петровис Групптэй хамтран хийлээ” гэсэн юм.

Та бүхэн автомашинтайгаа үйлчлүүлдэг С24 конвениенс дэлгүүрээр үйлчлүүлж, өөрт хэрэгцээт бүхий л үйлчилгээг НЭГ ДОРООС авч цаг заваа хэмнээрэй.

Дэлхийн стандартыг Монголд нэвтрүүлсэн С24 конвениенс дэлгүүр 220 мянгатын урд Петровисийн ШTC-29 салбарт байрлаж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x