2020/01/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,746.22₮
B30
УЛААНБААТАР
-14°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-23°
19:00
S31
-17°
20:00
S29
-17°
21:00
S29
-17°
22:00
S26
-17°
23:00
S26
-17°
00:00
S26
-17°
01:00
S26
-17°
02:00
S26
-17°
03:00
S29
-17°
04:00
S29
-17°
05:00
S29
-17°
06:00
S29
-17°

Гар утасны датаг хэрхэн үр ашигтай зарцуулах вэ?

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 13
Сурталчилгаа

Бидний амьдралын өдөр тутамд дата маш чухал үүрэг ролийг эзэлж байна. Тиймээс цаашлаад датагаа хэмнэх, хянах, удирдах гэдэг их чухал зүйл юм. Тиймээс танд датагаа үр ашигтай зарцуулах тал дээр хэдэн зөвлөгөөг өгье.

Чимээгүй дата "сорогчдыг" зогсоо

 

Утасны цаагуур мэдэгдэхгүй ажиллаж байгаа аппликейшнүүд яг л чимээгүй дата "сорогчид" гэсэн үг. Утасныхаа аппликейшнүүдэд цензүр тавьж, идэвхгүй үед дата ашигладаг аппуудын тоог цөөлөөрэй.

Датагаа хяна

 

Тодорхой хугацаа тутамд хэр их дата ашигласнаа эргэн харж, хянаарай. Заримдаа бид өөрсдөө ч мэдэхгүй маш их дата ашиглачихсан байдаг шүү дээ .

Дата "агшаадаг" аппликейшн хэрэглэ

 

Зарим аппууд датаг ухаалгаар хувиргаж, "идэлтийг" бууруулдаг билээ. Та магадгүй тэр аппуудыг өөрөө ч мэдэхгүй хэрэглэдэг байхыг үгүйсгэхгүй. Жишээ нь Google Chrome. Уг Веб Браузер нь дотроо дата хэмнэх горимтой.

Мөнгө зарцуулахгүйгээр дата ав

 

Яаж вэ гэж үү? U-Point оноо бүрээ 1 мегабайтаар дүйцүүлэн авах урамшуулал эхэлсэн шүү. 1415 руу UDATA гэж бичхэд л хангалттай. 100-2500 мегабайтыг тэр дор нь мөнгө зарцуулахгүйгээр аваарай.

Өөртөө тохирох планыг сонго

 

Ярьдаг хүмүүс ярианы эрхтэй эсвэл нэгж ихтэй планыг сонгодог. Яг л үүн шиг хэрвээ та датаны хэрэглээ өндөртэй бол Unitel-ийн "Smart Data" гэх мэт багцуудыг сонгон хэрэглэж болно шүү дээ.

3G-лүү шилж

 

Ихэнх утаснууд 4G сүлжээг дэмждэг. Өөрөөр хэлбэл илүү хурдан, илүү их дата ашигладаг гэсэн үг. Тиймээс интернэт горимоо 3G-рүү шилжүүлж үзээрэй. Датаг мэдэгдэхүйц хэмнэх бөгөөд таны дэлгэцийн цагийг ч бууруулах юм.

Удаан бичлэг үзэхээс татгалз

 

Утасны датагаар удаан HD бичлэг үзнэ гэдэг тааруухан санаа. Тиймээс үзэхийг хүссэн контентоо wi-fi-тай газар татаж аваад дараа нь үзэж болно шүү дээ.

Нотификейшнүүдээ унтраа

 

Цаг хором бүрт утас тань янз бүрийн аппликейшнийн мэдэгдлээр "бөмбөгдүүлээд" байна уу? Тэгвэл энэ "бөмбөгдөлт" нь ч гэсэн тодорхой хэмжээний датаг "хэмлэсээр" байдаг. Хэрвээ дата болон утасны цэнэгээ хэмнэхийг хүсвэл мэдэгдлүүдээ унтраагаарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x