2020/01/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,746.22₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-20°
02:00
S29
-21°
03:00
S29
-20°
04:00
S31
-20°
05:00
S31
-20°
06:00
S31
-20°
07:00
S31
-20°
08:00
S31
-20°
09:00
S32
-20°
10:00
S30
-19°
11:00
S30
-17°
12:00
S30
-15°
13:00
S30
-12°

Уламжлалт Тай массажийг Юнескогийн соёлын өвд бүртгэжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 13
iKon.MN

Өнгөрсөн Лхагва гарагт Колумбын нийслэл Богота хотод болсон Юнескогийн чуулганаар Тайландын уламжлалт массажийн урлагийг хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэжээ.

Энэ чуулганаар Монгол үндэсний айраг исгэх зан үйлийг мөн соёлын өвд бүртгэсэн тухай бид мэдээлж байсан.

Энэтхэгээс гаралтай, Тайландад олон зууны турш хөгжсөн “Нуад Тай” гэгддэг физик эмчилгээний арга техникийг анх талбайд удаан ажилласан тариачдын биеийг амраах зорилготой ашиглаж байсан гэж үздэг.

Сүүлд 1960-аад оны үед энэ соёл дэлхий дахинд өргөн тархсан юм. Өнөөдөр Тай массажийн үйлчилгээ Тайланд улсын аялал жуулчлалын төвүүдэд цагийн $5 орчим үнэлгээтэй байдаг.

Буддын шашны лам нар анх 2,500 орчим жилийн өмнө энэ арга техникийг Тайландад авчирч, багшаас шавьд уламжлуулж ирсэн нь сүүлд гэр бүлийн хүрээнд тархсан гэдэг.

1962 онд нээгдсэн Нуад Тай массажийн сургууль 200,000 гаруй мэргэжилтэн бэлдсэн нь өнөөдөр дэлхийн 145 улсад ажилладаг ажээ. Өнөөдөр Тайландад хамгийн өндөр зэрэглэлийн мэргэжилтэн нь цагийн $100-аар үнэлэгддэг бол Лондон, Нью Йорк, Хонг Конгт үүнээс хоёроос гурав дахин өндөр үнэлгээтэй байдаг байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

x