2020/04/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
10°
|
-4°
10:00
S26
11:00
S26
12:00
S26
13:00
S30
14:00
S30
15:00
S30
10°
16:00
S32
10°
17:00
S32
10°
18:00
S32
19:00
S32
20:00
S31
21:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

СӨХ яг юу хийдэг вэ?

oly.mn
2019 оны 12 сарын 13
oly.mn

Үл хөдлөхтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх цаашлаад салбарт тулгардаг асуудал, бэрхшээл болон үүний гарц гаргалгааг эрэлхийлэх зорилготой OLY PODCAST-ын ээлжит дугаарыг хүргэж байна. Энэ удаагийн манай подкастын сэдэв нь олон нийтийн анхаарлыг хамгийн их татдаг Сууц өмчлөгчдийн холбоо болон түүний эргэн тойронд болдог үйл явдлын талаар мэдээлэл өгөхөөр зорилоо.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Байрны үнэ буулгах 5 зөвлөгөө

Энэ удаагийн дугаарт:

 
Баруун гар талаас Ч.Нина, М.Галбаатар, Ж.Хонгорням

Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн Гүйцэтгэх захирал М.Галбаатар
"River Garden" сууч өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Ч.Нина
VIVA City Аж ахуйн нэгж сууц өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Ж.Хонгорням нар оролцож байна.

Энэхүү подкастыг M+ аппликэйшнээс татах бол ЭНД дараарай.

Подкастын үеэр яригдсан сонирхолтой эшлэлүүдийг хүргэж байна.

  • "Монголд 1200 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс СӨХ-ны дээд зөвлөлд 700 гаруй нь гишүүнчлэлтэй байдаг."
  • Иргэдийн зүгээс СӨХ болон оршин суугчдын маргааны асуудлын тухай гомдол их ирдэг. Манай байгууллага иргэдээс биеээр болон цахимаар гомдол хүлээж авдаг бөгөөд шаардлагатай үед газар дээр нь очиж шалгадаг.
  • Ихэвчлэн СӨХ-ийн төлбөрөө төлдөггүй иргэд гомдол гаргадаг. Гэхдээ иргэн өөрөө төлбөрөө төлөх үүрэгтэй бөгөөд СӨХ нь олон нийтийн төлөө ажилладаг, ашгийн бус байгууллага учраас шүүхийн шатанд төлбөр төлөөгүй иргэд буруутайгаар тогтоогддог.  
  • Нийтээрээ зардлагдсан хурлаар төлбөрийг шийдвэрлэж санал авдаг. Хэдий тухайн иргэн хуралдаа суугаагүй байсан ч батлагдсан төлбөрийг иргэн төлөх ёстойг хуульд заасан байдаг.
  • Иргэд тухайн СӨХ-д төлөөлж буй хянатын зөвлөлдөө хүсэлт тавин, санхүүгийн бичиг баримттай танилцах боломжтой. Мөн аудитын байгууллагад хандаж, шалгалт хийлгэх боломжтой. Хэрвээ аудитын дүгнэлт асуудалгүй гэж гарвал иргэн буруутай болж аудитын төлбөрөө өөрөө төлөх ёстой болдог."

Сонсогч та бүхэнд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой сонирхож буй сэдэв байвал Oly.mn порталын фэйсбүүк хуудаст сэтгэгдэл хэлбэрээр саналаа үлдээгээрэй. Фэйсбүүк хуудаст ЭНД дарж хандана уу.  

x