2020/08/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.99₮
B30
УЛААНБААТАР
22°
|
13°
B30
УЛААНБААТАР
20°
|
12°
B30
УЛААНБААТАР
20°
|
10°
04:00
S29
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
13°
09:00
S26
13°
10:00
S26
14°
11:00
S26
15°
12:00
S40
16°
13:00
S40
16°
14:00
S26
18°
15:00
S26
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөд Солонгосын засгийн газар хууль бус цагаачдад тус улсаас гарч явах хугацаа өгчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг

Өмнөд Солонгосын хууль зүйн яам тус улсад оршин сууж байгаа хууль бус цагаачдад ирэх оны зургаадугаар сарыг дуустал хугацаанд сайн дураар гарч явах боломж олгож байгааг Мягмар гарагт зарлажээ.

Хэрвээ энэ хугацаанд сайн дураар Өмнөд Солонгосоос гарч явбал дараа нь тус улсад буцаж ирэх боломж олгохоо амласан байна.

Үүнээс гадна сүүлийн үед хууль бус цагаачдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан тэднийг ажилд авсан этгээдэд оноох шийтгэлийг чангатгажээ. 

Өршөөлийн хугацаа дууссаны дараа буюу долдугаар сараас хойш Өмнөд Солонгост хууль бусаар амьдарч байгаад баригдвал торгохоос гадна дахин тус улсад ирэх боломжийг нь олон жилийн хугацаанд хориглохоор болсон байна.

Эрүүл мэндийн шалтгаанаар, тухайлбал хүүхэд төрүүлсэн, жирэмсэн зэрэг онцгой тохиолдолд заасан хугацаанаас хэтэрч явсан визгүй гадаадын иргэдэд өршөөл үзүүлэхээр болжээ.

 

Эх сурвалж: Korea Times

 

x