2020/01/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,746.22₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-20°
13:00
S30
-12°
14:00
S26
-10°
15:00
S26
-9°
16:00
S26
-9°
17:00
S26
-9°
18:00
S26
-11°
19:00
S26
-13°
20:00
S29
-14°
21:00
S29
-14°
22:00
S29
-15°
23:00
S29
-15°
00:00
S29
-16°

Ангараг гарагийн усны нөөцийн зураглалыг NASA гаргажээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 12 сарын 12
iKon.MN

Хүн төрөлхтөн анх удаа дэлхийгээс өөр гараг дээр хөл тавихаар бэлдэж байгаа. Тэгвэл энэ ажлын хүрээнд АНУ-ын сансар судлалын байгууллага NASA энэ долоо хоногт Ангараг гарагийн усны нөөцийн зураглалыг гаргаснаа нийтэд үзүүлжээ.

Уг зураглалд Ангараг гарагийн “Arcadia Planitia” гэж нэрлэдэг бүс нутгийн хөрсөн доор байгаа мөсний байрлалыг үзүүлсэн байна.

Хожим дэлхийгээс очсон сансрын нисгэгчид энэ бүсэд газардаж, суурьшвал ундны болон пуужингийн түлш гаргаж авах зорилгоор энэ нөөцийг ашиглах гэнэ.

 

Усны нөөц хөрсөн дор ойрхон байгаа тул ашиглахад тун амархан байх ажээ. 

“Энэ мөсийг гаргаж авахын тулд өрөмдөх шаардлагагүй. Хүрз байхад л болно” гэж зураглал гаргах ажлыг ахалсан NASA-гийн судлаач Силвэйн Пико ярьж байна.

Судлаачид усны нөөцийн зураглалыг гаргахдаа Ангарагийн тойрог замд ажиллаж байгаа Mars Reconnaissance Orbiter, Mars Odyssey хөлгүүдээс ирүүлсэн мэдээллийг ашиглажээ.

Сансрын нисгэгчид өөр гарагт зочлохдоо хэрэглээний усаа тээвэрлэж явбал маш хүнд, зардал өндөр болох юм. Тиймээс тухайн гарагийн усыг хямд зардлаар олборлож ашиглах нь маш чухал.

 

Эх сурвалж: CNET

 

x