2020/01/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,746.22₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-20°
15:00
S26
-9°
16:00
S26
-9°
17:00
S26
-9°
18:00
S26
-11°
19:00
S26
-13°
20:00
S29
-14°
21:00
S29
-14°
22:00
S29
-15°
23:00
S29
-15°
00:00
S29
-16°
01:00
S29
-17°
02:00
S29
-17°

Томуу, томуу төст өвчний хүнд үед хэрэглэх Осельтамивар эмийг ДЭМБ-аас эмнэлгүүдэд хүлээлгэн өглөө

Г.Номин, iKon.mn
2019 оны 12 сарын 12
iKon.MN

ДЭМБ-аас томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэглэх Осельтамивар эмийг өвчлөл өндөр байгаа нийслэлийн дүүргүүдийн хүүхдийн эмнэлэг, амаржих газрууд, ЭХЭМҮТ, ХӨСҮТ-д Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилсныг өнөөдөр хүлээлгэн өглөө.

ЭМЯ-наас улирлын томуугийн үед хэрэглэх уг эмийн хэрэгцээ шаардлага гардаг тул наймдугаар сард ДЭМБ-д хүсэлт гаргаж, 25,020 ам.долларын үнэ бүхий 5,004 хүн тун эмийг үнэ төлбөргүй хүлээн авч байгаа ажээ.

Осельтамивир эмийг анх манай улсад 2009 онд томуугийн А хүрээний H1N1 вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Уг эм нь ДЭМБ-ын Зайлшгүй шаардлагатай эмийн 20 дахь загвар жагсаалт болон манай улсын Зайлшгүй шаардлагатай эмийн 8 дахь жагсаалтад орсон, томуу, томуу төст өвчний эмнэлзүйн удирдамжид заагдсан вирусийн эсрэг үйлчилгээтэй эм юм байна.

Томуу, томуу төст өвчний хүнд болон хүндэвтэр тохиолдлын үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнуудад уулгах уг эмийн зах зээл дээр зарагдах үнэ дунджаар 45,000 төгрөг байдгийг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл хэлж байлаа.

Мөн тэрбээр "Цаг агаар хүйтрэхтэй зэрэгцэн улирлын томуугийн тохиолдол эрс нэмэгддэг учраас эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс вакцинжуулах, хүүхдийн орны тоогоо нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулсан.

Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний тохиолдол нийт амбулаторийн үзлэгийн 7.2 хувийг эзэлж байна. Энэ сарын 23-наас сурагчдын амралт эхлэхтэй холбоотойгоор буурах байх гэсэн найдлага тавьж байгаа.

Улирлын томууг өвчлөл багатай даван гарахын тулд Осельтамивир эмийг манайд нийлүүлж, дэмжлэг үзүүлээч ээ гэдэг хүсэлтээ наймдугаар сард гаргасан нь өнөөдөр ажил хэрэг болж байгаа юм. Яг хэрэгтэй цагт шаардлагатай тусламжийг үзүүлж байгаад талархаж байна" хэмээн хэллээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар манай улсад дэмжлэг үзүүлэн нягт хамтран ажилладаг бөгөөд Осельтамивир эмийг хуваарилснаар томуу, томуу төст өвчний үед тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Энэ талаар ДЭМБ-ын суурийн төлөөлөгч Сергей Диордица "Монгол орны хувьд томуу, томуу төст өвчний асуудал хурцаар тавигддаг. Сүүлийн хоёр жил улирлын томуугийн дэгдэлт маш хүнд явцтай байсныг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлд анхаарлаа хандуулж ажилласан нь үр дүнгээ өгч эхлээд байна.

Улирлын томуугийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх нь олон салбарын хамтын ажиллагааг шаарддаг төвөгтэй ажил байдаг. Энэ хэцүү ажлыг хэрэгжүүлж байгаа ЭМЯ-ныханд талархал илэрхийлье" гэв.

x