2020/08/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
21°
|
10°
22:00
S29
12°
23:00
S29
11°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
10°
09:00
S30
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Арваннэгдүгээр сард 174 ихэр хүүхэд мэндэлжээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг

Улсын хэмжээнд 2019 оны эхний арваннэгдүгээр сард 71 мянган эх амаржиж, 71.6 мянган хүүхэд төрүүлжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 527 (0.7%)-гоор, амьд төрсөн хүүхэд 662 (0.9%)-оор нэмэгдсэн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн газраас сар болгон танилцуулдаг Монгол улсын нийгэм эдийн засгийн байдлын статистик мэдээллийн үеэр онцлов.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний 11 сард 941 болж, өмнөх оны мөн үеэс 1 (0.1%)- ээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1,136 болж, өмнөх оны мөн үеэс 53 (4.5%)-аар буурсан эерэг үзүүлэлт ч ажиглагдсан байна. 

Эрүүл мэндийн яамны төрөлтийн цахим бүртгэлийн мэдээллээс харвал энэ оны 11 дүгээр сард 6,152 эх амаржиж, 6,240 хүүхдэд регистрийн дугаар олгожээ.

Энэ нь өмнөх буюу аравдугаар сараас амаржсан эх 411 (6.1%)-ээр, амьд төрсөн хүүхэд 393 (5.8%)-аар буурсан үзүүлэлт аж.

Нийт төрсөн хүүхдийн 3,233 нь эрэгтэй, 3,007 нь эмэгтэй, 174 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3,399 грамм, дундаж өндөр 51 см-тай төржээ.

Амаржсан эхийн боловсролын түвшин, дүнд эзлэх хувиар, 2019 оны 11 дүгээр сараар 

Дээрх диаграмаас харвал өнгөрсөн арваннэгдүгээр сард амаржсан эхчүүдээс дипломын болон бакалаврын зэрэгтэй эх хамгийн их буюу 38.3 хувийг, боловсролгүй эх хамгийн бага буюу 1.5 хувийг эзэлж байгааг харж болно. 

Мөн амаржсан эхчүүдийн 54 хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, 44.7 хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бол 1.3 хувь нь гэрлэлтээ цуцлуулжээ. 

x