2020/01/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,746.22₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-20°
14:00
S26
-10°
15:00
S26
-9°
16:00
S26
-9°
17:00
S26
-9°
18:00
S26
-11°
19:00
S26
-13°
20:00
S29
-14°
21:00
S29
-14°
22:00
S29
-15°
23:00
S29
-15°
00:00
S29
-16°
01:00
S29
-17°

Хүн төрөлхтний зурсан хамгийн эртний хадны сүг зургийг Индонезээс илрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 12
iKon.MN

Индонезийн Сулавеси арлын агуйгаас 2017 онд олдсон хадны сүг зургийг орчин үеийн хүмүүсийн зурсан хамгийн эртний бүтээл гэж тодорхойлсноо хэсэг судлаачид өчигдөр Nature сэтгүүлд мэдээлжээ.

Орчин үеийн технологи ашиглаж бүтээлийн насыг тогтооход 44,000 жил орчим гэж гарсан байна. 4.5 метр өргөн ханан хадан дээр дүрсэлсэн зургийг ямар нэг домгийн сэдэвтэй байх гэж эрдэмтэд таамаглажээ.

Учир нь уг бүтээлд хүн-амьтны эрлийз амьтдыг дүрсэлсэн байна. Дэлхийн үндэстэн угсаатан бүрийн үлгэр домогт ийм холимог амьтны тухай яригддаг.

Сулавесийн агуйн зураг дээр ан гөрөө хийж буй хүн-амьтны холимог амьтдыг дүрсэлжээ. Тухайлбал тэд хүн хэлбэрийн биетэй ч шувуу толгойтой, бас сүүлтэй байгаа гэнэ.

Анчдаас зугтаж яваа зургаан амьтныг дүрсэлсэн нь гахай болон жижиг биетэй одос үхэрнүүд байжээ. Эдгээр амьтад өнөөдөр ч тус арал дээр амьдардаг байна.

Анчид гартаа сэлэм шиг урт зэвсэг барьсан байгаа гэнэ.

Энэхүү нээлтийн өмнө хамгийн эртний хадны сүг зургийн насыг 35,000 жил гэж тооцдог байжээ. Бүр 64,000 жилийн өмнөх зураг бас илэрсэн байдаг нь орчин үеийн хүмүүстэй хамаагүй, Неандертальчуудын бүтээл гэгддэг байна. Энэхүү зураг дээр цэг, шугам, амьтан маягийн дүрс зэрэг харьцангүй энгийн зураглалууд байдаг гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian

 

x