2020/01/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,746.22₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-20°
15:00
S26
-9°
16:00
S26
-9°
17:00
S26
-9°
18:00
S26
-11°
19:00
S26
-13°
20:00
S29
-14°
21:00
S29
-14°
22:00
S29
-15°
23:00
S29
-15°
00:00
S29
-16°
01:00
S29
-17°
02:00
S29
-17°

Залуу тэмцэгч Грета Тунбэрг “TIME” сэтгүүлийн оны хүнээр шалгарлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 12
iKon.MN

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлээрээ алдаршсан 16 настай швед охин Грета Тунбэрг нэр хүндтэй “TIME” сэтгүүлийн 2019 оны хүнээр шалгарсныг өчигдөр зарлажээ.

“TIME” сэтгүүлийн нүүрэнд Гретагийн зургийг “Залуу үеийнхний хүч” гэсэн тайлбартай нийтэлсэн байна.

Сэтгүүлийн оны хүний шалгаруулалтад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүтэй удирдагчид, Британийн гүнж Меган Мэркл зэрэг алдартнууд оролцсон юм.

Сэтгүүлийн оны хүнийг зарлаж байх үед Грета Тунбэрг Испанийн нийслэл Мадрид хотноо НҮБ-ын уур амьсгалтын өөрчлөлтийн чуулганд оролцож байсан юм.

Гретаг эрс шийдэмгий үйлдлээрээ дэлхийн дулаарлын асуудалд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулж чадсан хүн гэж “TIME” сэтгүүл онцолжээ.

Мөн “TIME” сэтгүүлээс уншигчдын дунд 2019 онд хамгийн их нөлөө үзүүлсэн хүнийг сонгох санал асуулга явуулахад Хонг Конгийн тэмцэгчид 27 сая саналаар тэргүүлсэн байна.

Уншигчдын санал асуулгын дэд байранд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөнийг дэлхий дахинд эхлүүлсэн тэмцэгчид, гуравдугаар байранд Америкийн жүжигчин Кину Рийвз, дөрөвдүгээрт Өмнөд Солонгосын BTS хамтлаг орсон бол тавдугаарт Грета Тунбэрг оржээ.

 

Эх сурвалж: AFP

 

x