2020/08/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
21°
|
10°
22:00
S29
12°
23:00
S29
11°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
10°
09:00
S30
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бугайнвилл арлынхны үнэмлэхүй олонх Папуа Шинэ Гвинейгээс тусгаар тогтнох санал өгчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг

Номхон далайн Папуа Шинэ Гвиней улсын харьяанд байдаг Бугайнвилл аралд саяхан тусгаар тогтнолын санал хураалт болсон юм. Өчигдөр буюу Лхагва гарагт санал хураалтын дүнг танилцуулжээ.

Өнгөрсөн Баасан гарагт болсон санал хураалтад оролцсон 181,000 хүний 176,000 нь тусгаар тогтнох сонголтыг хийсэн байна.

Саналын хуудсан дээр хоёр асуулт байсан нь “тусгаар тогтнох”, “Папуа Шинэ Гвинейгээс автономит эрх авах” байжээ.

Ердөө 3,000 орчим хүн автономит эрхтэй үлдэх сонголтыг хийсэн байна.

9,000 км.кв орчим талбайтай Бугайнвилл арал дээр 250,000 орчим хүн амьдардаг.

Тус арал дээр Пангуна нэртэй алт, зэсний томоохон уурхай байдаг юм. Гэвч Папуа Шинэ Гвинейн засгийн газар энэхүү уурхайн баялгийг хамж, арлынхан төвөөс өгдөг багахан төсвөөр ядуу амьдардаг нь тусгаар тогтнох шалтгаан болж байгаа.

Пангуна уурхай нь 5.3 сая тонн зэс, хагас сая тонн алтны нөөцтэй гэсэн тоо бий. Энэ нь өнөөдрийн үнэ ханшаар $60 тэрбумын үнэлгээнд хүрэх баялаг юм.

Арлынхан тусгаар тогтнох гэж 1989 оноос хойш 10 жилийн турш төв засгийн газрынхаа эсрэг дайтаж байжээ. Сүүлд гал зогсоох гэрээ байгуулахдаа Папуа Шинэ Гвинейгээс тусгаарлах асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулах боломжийг хадгалж үлдсэн юм.

Гэхдээ санал хураалтын дүнд Бугайнвилл арал шууд тусгаар улс болох боломжгүй. Одоо Папуа Шинэ Гвинейн эрх баригчдын шийдвэрээс бүх зүйл хамаарна.

50 хүрэхгүй жилийн өмнө колоничлолоос салсан Папуа Шинэ Гвиней улс нь 800 гаруй өөр хэлээр ярьдаг олон угсаатнуудыг нэгтгэдэг юм. Тиймээс засгийн газар нь салан тусгаарлах үзлийг дарж, улс орноо нэгдмэл байлгахад маш их хүчин чармайлт гаргадаг ажээ.

 

Эх сурвалж: Bloomberg

 

x