2020/08/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
21°
|
10°
22:00
S29
12°
23:00
S29
11°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
10°
09:00
S30
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

СТАТИСТИК: Манай улс энэ оны эхний 11 сард дэлхийн 152 улстай худалдаа хийжээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр манай улсын импорт 5,583.8 сая ам.долларт хүрчээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 212.3 сая ам.доллараар буюу 4 хувиар өссөн үзүүлэлт болохыг Гаалийн ерөнхий газрын статистикийн хэлтсээс мэдээллээ.

Монгол Улс 2019 оны эхний 11 сард дэлхийн 152 улстай худалдаа хийснээс 151 улсаас гарал үүсэлтэй барааг импортолсон байна.

График1. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийг 11 сарын гүйцэтгэлээр харьцуулбал

Импортын барааны өөрчлөлтийг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем” /БТКУС/-ийн барааны хэсгээр авч үзвэл 11 хэсгийн барааны импорт өсч, 10 хэсгийн барааны импорт буурсан байна. Үүнээс,

  • Эрдэс бүтээгдэхүүний импорт 35.9 сая ам.доллараар
  • Авто агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 208.0 сая ам.доллараар
  • Хуванцар болон түүгээр хийсэн зүйлс,  хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт 33.0 сая ам.доллараар
  • Чулуу, гөлтгөнө, шөрмөсөн чулуу, гялтгануур болон тэдгээртэй төстэй материалаар хийсэн бүтээгдэхүүний импорт 29.3 сая ам.доллараар тус тус өсжээ.

Харин ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 44.3 сая ам.доллараар, аж үйлдвэрийн төрөл бүрийн барааны импорт 26.6 сая ам.доллараар буурсан болохыг мөн Гаалийн ерөнхий газраас хэлж байв.

Эрдэс бүтээгдэхүүний импортийн тухайд:  

Эрдэс бүтээгдэхүүний импорт 1,239.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 35.9 сая ам.доллараар буюу 3 хувиар өссөн байна.

Өөрөөр хэлбэл, энэ нь 2019 оны эхний 11 сард 1,049.3 сая ам.долларын 1,661.1 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 229.6 мянган тонноор, үнийн дүнгээр нь авч үзвэл  43.1 сая ам.доллараар өссөн үзүүлэлт аж.

Эрдэс бүтээгдэхүүний импортын 84.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлдэг. Харин нефтийн бүтээгдэхүүний импортын 87.9 хувийг автобензин, дизель түлшний импорт эзэлж буй.

Импортын гүйцэтгэл, УС-ийн барааны хэсгээр, мян. ам.доллар:

 
эх сурвалж: ГЕГ

Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт давамгайлсан хэвээр байна.

x