2020/07/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,824.16₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
24°
|
13°
21:00
S29
16°
22:00
S29
14°
23:00
S29
14°
00:00
S29
13°
01:00
S29
13°
02:00
S29
13°
03:00
S29
12°
04:00
S29
12°
05:00
S29
11°
06:00
S30
12°
07:00
S30
13°
08:00
S32
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мексикийн хар тамхины эсрэг дайныг санаачилсан экс сайд авлигын хэргээр баривчлагджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг

Мексикийн дотоод хэргийн сайд асан эрхэм хар тамхины картелиас их хэмжээний мөнгө авлигад авсан хэргээр Даваа гарагт АНУ-ын Техаст баривчлагджээ.

Генаро Гарсиа Луна нь Мексикийн холбооны цагдаагийн газрыг үүсгэн байгуулж, хар тамхины бүлэглэлүүдтэй хийх дайныг санаачилсан архитектор гэгддэг байв.

Гэвч тэрээр алдарт “Эль Чапо” Гузманы Синалоа картелийг хамгаалалтдаа авсны төлөө цүнх дүүрэн бэлэн мөнгө авдаг байсныг хүмүүс гэрчилсэн байна.

Экс сайдыг баривчилж, ял тулгасан тухай прокурорын шийдвэр өчигдөр ил болсон юм. Гарсиа Луна 2001-2005 онд Мексикийн холбооны мөрдөх агентлагийг удирдаж, 2006-2012 оны хооронд ерөнхийлөгч асан Калдероны засгийн газарт дотоод хэргийн сайдын албыг хашиж байжээ.

2006 оны сүүлээр түүний санаачилгын дагуу Калдерон хар тамхины бүлэглэлүүдийн эсрэг цэрэг хөдөлгөсний улмаас 200,000 гаруй хүний амь үрэгдэж, 35,000 гаруй хүн сураггүй болсон байна.

Ерөнхийлөгч асан Калдерон одоогийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадорын хар тамхитай тэмцэх бодлогыг хүчтэй шүүмжлэгч юм. Түүний баруун гар Лунаг баривчилсан нь экс ерөнхийлөгчийн хувьд том цохилт болж байна.

Калдерон өчигдөр Лунаг баривчлагдсан тухай зөвхөн сошиал сүлжээнээс сонссон тухай твиттер хуудсандаа бичжээ. 2018 онд болсон “Эль Чапо”-гийн шүүх хурлын үеэр Синалоа картелийн гишүүн асан Жесус Замбала $6 саяыг бэлнээр хийсэн цүнхийг тухайн үед сайд байсан Гарсиа Лунад өөрийн гараар өгснөө гэрчилснийг прокурорын шийдвэрт дурдсан байна.

Үүний хариуд Синалоа картелийн хар тамхи тээвэрлэх үйл ажиллагаанд цагдаа нар саад хийдэггүй байжээ. Мөн цагдаагийн мөрдлөгийн талаар, хар тамхины өрсөлдөгч бүлгүүдийн талаар мэдээлэл авдаг байсан гэнэ.

2012 оны арванхоёрдугаар сард ерөнхийлөгч Калдероны бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа Гарсиа Луна Мексикээс цагаачилж, 2018 онд АНУ-ын иргэн болох хүсэлтээ гаргажээ.

Хэрвээ Лунад тулгасан ялуудыг шүүх дэмжвэл тэр доод тал нь 10 жил, дээд тал нь бүх насаар шоронд хоригдох ял хүлээх юм байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

x