2020/08/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.99₮
B30
УЛААНБААТАР
22°
|
13°
B30
УЛААНБААТАР
20°
|
12°
B30
УЛААНБААТАР
20°
|
10°
03:00
S29
10°
04:00
S29
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
13°
09:00
S26
13°
10:00
S26
14°
11:00
S26
15°
12:00
S40
16°
13:00
S40
16°
14:00
S26
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдлагын дараа АНУ-ын агаарын цэргийн баазууд Саудын Арабын 300 гаруй сонсогчийг “газардуулжээ”

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын Флорида дахь агаарын цэргийн баазад сургалтад хамрагдаж байсан Саудын Арабын армийн офицер зэвсэгт халдлага үйлдэж, гурван хүний амийг хөнөөсөн билээ.

Цагдаа нар түүнийг буудан хөнөөж аюулгүй болгосон юм.

Энэхүү аллагын хэрэг АНУ болон Саудын Арабын зэвсэгт хүчний хамтын ажиллагаанд ноцтой асуудал үүсгэсэн байна. Холбооны Мөрдөх Товчооны шалгалтын үр дүнд 21 настай офицер Мохаммед Саид Алшамрани нь аллага үйлдэхээсээ өмнө АНУ-ын Исламын шашинт орнуудад явуулж буй байлдааны ажиллагааг шүүмжилж, Осама Бин Ладены хэлсэн үгийг эшлэж байсан баримтууд сошиал хуудаснаас нь олджээ.

Тэгвэл АНУ-д суралцаж байгаа Саудын Арабын 300 гаруй сонсогчийн нислэгийн дадлага хийх эрхийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэх болсноо Пентагоны эрх баригчид өчигдөр зарласан байна.

Үүнийг аюулгүй байдлыг хангах үүднээс авсан арга хэмжээ гэж тайлбарлажээ. Зарим албаны эх сурвалжууд тодорхой хугацааны дараа Саудын Арабын сонсогчдын нислэгийн сургалтыг дахин сэргээх тухай мэдэгдсэн байна.

Одоогоор АНУ-ын цэргийн баазуудад энэ улсаас нийт 850 орчим офицер бэлтгэгдэж байгаа. Халдлага үйлдсэн Алшамрани нь АНУ-ын холбоотнуудад зориулагдсан сургалтад 2017 оноос хойш хамрагдаж, сүүлийн 18 сарыг Флоридагийн Пенсакола сургалтын төвд өнгөрүүлээд байжээ.

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Тегераны дэглэмийн эсрэг хатуу бодлого хэрэгжүүлэхдээ бүс нутаг дахь Ираны гол өрсөлдөгч Саудын Арабыг түшиг тулгуур болгож байгаа.

Тэгвэл дээрх халдлага хоёр орны холбоотны харилцаанд хүндрэл учруулж, Цагаан ордонд үзүүлэх конгрессын дарамт шахалтыг нэмэгдүүлэх шалтаг болж байна.

Пентагоны тэргүүн Марк Эспер сургалтад хамрагдах зорилгоор АНУ-ын нутаг дэвсгэрт ирж буй гадаадын зэвсэгт хүчний офицеруудыг нарийвчлан шалгаж байх чиглэлийг цэргийн баазуудад болон тусгай албаныханд өгчээ.

 

Эх сурвалж: Reuters

 

x