Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

2020 онд Капитрон банк Тогтвортой Санхүүжилт хөтөлбөрийг манлайлан ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

2019 онд Капитрон банк өөрийн чиг үүргийн хүрээнд харилцагчдынхаа хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд болон нийгмийн хариуцлагын чиглэлээр олон ажлуудыг хийж хэрэгжүүлэн сайжруулсаар ирлээ. Эдгээр ажлуудын томоохон үнэлэмж нь Олон улсын нэр хүнд бүхий “Moody’s” агентлагаар зээлжих зэрэглэлийн үнэлгээ хийлгэж “Тогтвортой” гэсэн үнэлгээг авсан явдал юм.

Мөн түүнчлэн Монгол Улсын санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, ногоон зээлийн санхүүжилтийн орчинг бүрдүүлэх, тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой Тогтвортой Санхүүжилт (ТоС) хөтөлбөрийг идэвхтэй дэмжин ажиллаж, ногоон эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмрийг оруулан ажиллаж байна.

ТоС хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлаа тайлагнан ирэх жилд хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэж, энэхүү хөтөлбөрийг манлайлан ажиллах банкаа шалгаруулдаг “Тогтвортой санхүүжилт форум”-аар Капитрон банк “ТоС Манлай банк 2020” буюу 2020 онд ТоС хөтөлбөрийг Манлайлан ажиллах банкаар шалгарч шилжин явах тугийг гардан авлаа. Монголбанк болон ТоС-ийн холбооноос хамтран зохион байгуулсан “Шилдэг ТоС банк” шалгаруулах аянд амжилттай оролцож “Шилдэг ТоС-ийн дэмжлэгийн тогтолцоотой банк”-аар шалгарсныг дуулгахад таатай байна.

 
 

2020 оны Тогтвортой Санхүүжилт хөтөлбөрийг манлайлагч Капитрон банк ТоС хөтөлбөрийг манлайлан ажиллах үүднээс шинэ оны босгон дээр “Ногоон үндэс” хэрэглээний зээлийг шинээр нэвтрүүллээ. Ногоон үндэс зээлийн хүрээнд:

  • Байгаль орчинд ээлтэй Эко автомашины зээл,
  • Ус, Цахилгааны хэмнэлттэй ногоон тэмдэглэл бүхий хэрэглээний зээл,
  • Агаар, хөрсний бохирдлыг бууруулах байгальд ээлтэй өрхийн зээлийн бүтээгдэхүүнүүд багтаж байгаа юм. /Тус зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү/

Харилцагч та байгаль орчин, нийгэмд ээлтэй бараа бүтээгдэхүүн борлуулдаг бол өөрийн хэрэгцээнд тохируулан Капитрон банкны “Ногоон үндэс” бизнесийн зээлийг авахаас гадна бараа бүтээгдэхүүнээ борлуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтой. Түүнчлэн Капитрон банк шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнээс гадна ажилтнуудтайгаа хамтран нийгэм рүү болон дотооддоо хийж хэрэгжүүлэх боломжтой санал санаачлагыг дэмжин ажиллаж, ТоС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллахаар зорьж байна. Байгаль эхээ хайрлан хамгаалж, хойч үедээ энэ хэвээр нь өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг билээ.

 

“2020 Шилдэг ТоС Манлай банк” Капитрон банк

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.