Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Манчестер дахь Монголчууд "Ид шидийн орон"-д 3 сая гаруй төгрөгийн хандив цуглуулжээ

ikon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Английн Манчестер хотод ажиллаж амьдардаг монгол иргэн Б.Бямбасүрэн болон Э.Дэнсмаа нарын санаачилгаар Ид шидийн орон хүүхэд хамгааллын төвөөс явуулж буй “Ид шидийн уут-2019” аяныг тус хотод амжилттай зохион байгуулсан байна.

Манчестер хотод ажиллаж амьдарч буй монголчууд сэтгэлийнхээ хандивыг өргөж, хөөрхөн дүү нартаа баяр баясал нэмэхээр 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 10км гүйлт болон алхалтыг Мортон паркт хийжээ.

"Аяны хүрээнд нийт £830 фунт буюу 3,010,243 монгол төгрөгийн хандив цуглуулсан. Тун удахгүй хандиваа Ид Шидийн Орны хамт олонд хүлээлгэж өгнө. Энэ гэгээн үйлсэд сэтгэл зүрхээрээ нэгдэж оролцсон болон хандив өргөсөн бүх ид шидтэй ах эгчдээ болон хөөрхөн дүү нартаа чин сэтгэлээсээ баярлалаа.

Бидний ирээдүй болсон бяцхан хүүхдүүд маань аюулгүй, айдасгүй, эрүүл орчинд өсөн бойжиг! Олон мянган хүүхдүүдэд гэрэл гэгээ, итгэл бэлэглэж байгаа Ид Шидийн Орны хамт олондоо хамгийн сайхан бүхнийг ажлын өндөр амжилтын хамт хүсье" гэж Манчестер дахь Монголчууд уламжилсныг хүргэж байна.

Хандивын аяныг Лондон дахь Жи-СтудиМН | G-StudioMN дэмжин ажиллажээ.