2020/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,845.80₮
B30
УЛААНБААТАР
23°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
08:00
S30
11°
09:00
S30
13°
10:00
S30
16°
11:00
S30
18°
12:00
S30
20°
13:00
S30
21°
14:00
S30
23°
15:00
S30
24°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

БСШУСЯ-наас гадаадад зуучлах зөвшөөрөл авсан газар байхгүй болохыг мэдэгдлээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг

    Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам нь Монгол Улсаас гадаад улсын Засгийн газар, яам, эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу иргэдийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад хамруулах үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Гэрээ, хэлэлцээрт зааснаар суралцуулах сонгон шалгаруулалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дангаар, эсвэл манай яам, Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулах олон хэлбэр байдаг.

2020 оны гадаадад суралцуулах сонгон шалгаруулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан гадаадын их, дээд сургуулиудад суралцуулах, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт зуулчилж өгнө гэсэн төрөл бүрийн зарууд гарч, иргэдийг төөрөгдүүлсэн залилангийн хэрэг гарч байгаа тохиолдол байна.

Тухайлбал, манай яамны нэрийг оролцуулсан, түүнчлэн яамны цахим хуудсанд байршуулсантай агуулга ижил зар мэдээллийг зарим төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сургалтын байгууллага, иргэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдээлэх ажиллагаа өмнөх жилүүдэд хийгдэж байсан.

Иймд иргэд гадаадад суралцахтай холбоотой зар, мэдээлэлд анхааралтай хандаж, судалж байхыг зөвлөж байна. Засгийн газар, яам, олон улсын байгууллагын зардлаар гадаадад суралцуулах зарлал, мэдээллийг тус яамны цахим хуудасны /Гадаадад суралцах/ хэсэгт байрлуулдаг болно. 

Мөн манай яамнаас зуучлалын зөвшөөрөл авсан гэсэн зар, мэдээлэл гарч байсан. Одоогийн байдлаар тус яамнаас зуучлалын зөвшөөрөл олгогдоогүй байна. 

 

Эх сурвалж: БСШУСЯ

x