Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын ахлагч Г.Аззаяа тэсрэх бөмбөгөөр дүүргэсэн ачааны машин руу гал нээж, олон цэргийн амийг аварсан"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна.

Үүнтэй холбогдуулан "Боловсрол төвтэй улс төр" төрийн бус байгууллагын урилгаар "Бүгд найрамдах Польш улсын Сеймийн дэд маршал Малгожата Гошевска өнөөдөр МУИС-ийн Номын санд "Польш дахь ардчиллын өөрчлөлтүүд 1989-2019" хэмээх илтгэлийг тавилаа. 

Энэ өдрийн арга хэмжээнд Ардчилсан хувьсгалын явцад идэвхтэй оролцсон иргэд болон улс төрийн намуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн байв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Малгожата Гошевскагийн илтгэлээс онцлон хүргэж байна.

  • Коммунистуудын эсрэг 1970-аад оны үед Польшид өрнөсөн тэмцлүүдийн үр дүнд Засгийн газраас хараат бус, бие даасан улс төрийн байгууллагууд байгуулагдсан. Энэ үеэр болсон онцгой нэг үйл явдал нь Польш гаралтай хамба ламыг Ром каталокийн тэргүүн хамба Пап ламаар өргөмжилсөн юм. Тэрбээр нутагтаа хийсэн анхны мөргөлийн үеэр буюу 1979 оны 4-р сард Варшав хотын Ялалтын талбайд "Сүнс тань ирж энэ газрын төрхийг өөрчлөх болтугай" гэж хэлсэн нь Польшийн ардчиллын төлөө тэмцлийг хурцалж өгсөн.
     
  • 1980-аад оны дунд үеэс эсэргүүцлийн анхны жагсаал болж эхэлсэн. 1980 оны наймдугаар сарын сүүлээр ихэнх үйлдвэрийн ажилчид ажлаа хаяж, хаалга барихад хүрсэн тул Засгийн газраас сөрөг хүчинтэй дугуйны ширээний ард сууж, хэлэлцээр байгуулсан юм. 
     
  • Дугуй ширээний хэлэлцээрийн хамгийн гол үр дүн нь Польш улс ардчилал руу энхийн замаар шилжсэн. Харин эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхдээ коммунистууд үйлдвэрүүдийг гартаа авч, өөрсдөдөө баяжих бололцоог олгосон нь сөрөг тал нь байлаа. 
     
  • Ардчиллын баяр жил гаруй үргэлжилж, улс төрийн намууд сэргэж, хэвлэх байгууллагууд ажлаа эхлүүлэн жил гаруй хугацаанд улс орны байдал сэргэж байв. Гэвч 1981 оны арванхоёрдугаар сарын 13-нд дайны байдалд шилжсэнээр эд бүгд зогссон юм. Энэ хүнд үед улс төрийн намуудын ажиллагааг зогсоож, хэвлэх үйлдвэр, хараат бус хэвлэл мэдээллийг зогсоож, дунд болон дээд сургуулийн үйл ажиллагааг ч зогсоосон билээ.
     
  • Улс орон гүн хямралд орсон үед эдийн засгийн шинэчлэл хийхээр оролдож, зарим хэлэлцээрийг хийж эхлэв. Улмаар 1989 оны хоёрдугаар сард эхэлсэн хэлэлцээр гуравдугаар сард дуусаж, социалист тогтолцоотой улсуудаас анх удаа хэсэгчлэн чөлөөт сонгууль хийхээр болсон. Сонгуулийн үр дүнд 40 гаруй жил улсыг удирдсаны эцэст иргэд коммунистуудад итгэхгүй байгаа нь харагдаж, 1989 оны есдүгээр сард Польшид анх удаа ардчилсан Засгийн газар тогтсон билээ.
     
  • Эрх чөлөөний тэмцэл манай хоёр улсын ард түмнийг нэгтгэдэг. 1989, 1990 онд манай орнуудад нийгмийн өөрчлөлт хийгдсэн он жилүүд байв. Манай орнуудын газар нутагт зөвшөөрөлгүй ирсэн зөвлөлтийн анги нэгтгэлүүд гарцгааж, бид өөрсдийн хувь заяагаа шийдэх боломжтой болцгоов.
     
  • Хоёр орны өөрчлөлтийн чухал цаг үед Польш, Монголын ард түмэн шууд харилцаа тогтоосон хамгаас чухал үйл явдлын нэг. 
     
  • 1990 онд Монголын ардчилсан хүчнийхэн Польшийг зорьж, эв санааны нэгдлийнхэнтэй холбоо тогтоож байв. Ингэснээр Монголын ардчилсан хүчнийхэнд туслах зорилгоор зурагт хуудас, ухуулах хуудсын багаж хэрэгсэл зэрэг 700 кг ачааг Польшийн зүтгэлтнүүд Монгол Улсад хүргэн ирж байлаа.
     
  • Хүчирхэг хоёр хөрштэйгөө найрсаг харилцаа тогтоож, өөрийн орны ашиг сонирхлоо чандлан сахиж байгаа Монголын ард түмний чадварыг бишрэхгүй байхын аргагүй. АНУ-тай байгуулса найрсаг харилцаа, Ази тивдээ эзэлсэн байр суурь нь үүний жишээ юм. Европын холбоо болон НАТО-гийн гишүүн орны хувьд Польш улс Монголын дипломат харилцаа энэхүү амжилттай бодлогыг үнэлж байгааг илэрхийлье.
     
  • 2003 онд Иракт энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс, Польш улс хамтран оролцсон нь манай улсын хувьд нэр төрийн хэрэг билээ. Монгол цэргүүд Польшийн удирдлагад үүрэг гүйцэтгэсэн юм. Энд нэг цэргийн тухай онцлон дурсахыг хүсэж байна. Тэр бол Монголын ахлагч Ганболдын Аззаяа бөгөөд тэсрэх бөмбөгөөр дүүргэсэн ачааны машин руу гал нээж, олон цэргийн амийг аварсан. 
     
  • Эрхэм зочдоо одоо бол манай хоёр улсын харилцааг бэхжүүлэх шаардлага тулгараад байгаа билээ. Польш улсын Элчин сайдын яамыг хаасан хариуцлагагүй явдлыг засан сэргээж, ЭСЯ-ыг дахин сэргээхээр бид ажиллаж байна. 
     
  • Польш улс нь Монгол Улсад европын үүдийг нээж, Монгол Улс нь Польшийн улсын хувь Азид хүрэх нь зам нь байх учиртай.
     
  • Манай хоёр улсын орчин үеийн харилцаанд, ОХУ ба БНХАУ хэмээх хүндхэн бөгөөд шаардлага өндөртэй хоёр хөрштэйгөө Монгол Улс хэрхэн харилцдаг тухай туршлага солилцох нь чухал.