Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Урсгал сөрсний улмаас хоёр машин мөргөлдсөн нь тогтоогдоод байна"

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Сонсголонгийн гүүрэн дээр өнөөдөр өглөө ноцтой осол гарсан байна.

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр,  Сонсголонгийн гүүрэн дээр Тоёота Ланд круйзер, Прадо маркийн машинууд мөргөлдсөн осол гарсан байна. Хүн бэртэж гэмтсэн зүйл байхгүй.

Урьдчилсан байдлаар нэг машин нь урсгал сөрж орсны улмаас мөргөлдсөн нөхцөл байдал тогтоогджээ.

Замын хөдөлгөөнд урсгал сөрж орвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-д заасны дагуу 50 нэгж буюу 50,000 төгрөгөөр торгож, жолоо барих эрхийг 6 сарын хугацаатай хасахаар заасан байдаг.

Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримталж байхыг тус албанаас зөвлөлөө.