Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дуучин Ч.Бат-Эрдэнийн шинэ албан тушаал

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар дуучин Ч.Бат-Эрдэнийг 2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр томилжээ. Тэрбээр тухайн өдрөө ажлаа хүлээн авсан байна.

Нийтийн дууны төлөөлөгчдийн нэг Ч.Бат-Эрдэнийн намтраас сонирхуулбал, тэрбээр СУИС-ийг төгссөнөөс гадна Удирдлагын академид магистр, докторын зэрэг хамгаалж, Ирланд улсад менежментийн чиглэлээр хоёр жил сурчээ. 

Ажилласан туршлагын хувьд, чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаад

  • 2006-2009 онд Нийтийн дуучдын нэгдсэн холбооны тэргүүн
  • 2009-2010 онд Яруу найраг, хөгжмийн зохиол, дуучны эрхийг хамгаалах Монголын үндэсний нийгэмлэгийн ерөнхийлөгч
  • 2014 онд Соёлын дээд сургуулийн захирал
  • 2014-2017 онд СУИС-ийн дэд захирал
  • 2017 оноос СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад ийнхүү нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар томилогдсон байна.

Тус албан тушаалд өмнө нь Ж.Дамдинцэрэн томилогдон ажиллаж байсан ч Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлах, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх нийтлэг үүргээ биелүүлээгүй гэдэг шалтгаанаар 2019 оны зургаадугаар сарын 5-нд хотын дарга С.Амарсайхан түүнийг халах шийдвэр гаргасан юм.