Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

“Угтаалын урамтай хүүхдүүд”-д ариун цэврийн байгууламжийг нь хүлээлгэн өглөө

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 10
Сурталчилгаа
00:00 00:00
“Угтаалын урамтай хүүхдүүд”-д ариун цэврийн байгууламжийг нь хүлээлгэн өглөө
Sara, ikon.mn - text to speech

Мобиком Корпораци ХХК-аас Дэлхийн зөн Олон улсын байгууллагатай хамтран 5 дахь жилдээ тасралтгүй, амжилттай хэрэгжүүлж байгаа “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл” буюу WASH төслийн 2019 оны нээлтийн арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрөөр Төв аймгийн Угтаалцайдам сумын дунд сургууль дээр зохион байгуулагдлаа. 

2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү төслийн үр дүнд өдгөө Монгол орны хөдөө орон нутгийн 88 сургууль цэцэрлэгийн 58,000 гаруй сурагч багачууд эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр усны эх үүсвэрт холбогдсон, батлагдсан зургийн дагуух стандартын ариун цэврийн байгууламж ашиглах боломжтой болоод байна.

1933 онд байгуулагдсан Төв аймгийн Угтаалцайдам сумын дунд сургуульд 2019 онд 460 хүүхэд багачууд эрдмийн их аянд шамдан суралцаж байна. 

2019 онд Мобиком Корпораци ХХК болон Дэлхийн Зөн Олон улсын байгууллагаас хэрэгжүүлдэг тус төсөлд хамрагдаж, орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болсондоо сургуулийн хамт олон болон сурагч хүүхдүүд туйлын их баяртай байгаагаа өөрсдийн бэлдсэн урлагийн тоглолт, уран зургаар баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

“Угтаалын Урамтай хүүхдүүд” хэмээн нэрийдсэн тэдний тайлан тоглолт, уран зургуудыг үзсэн төслийг санаачлан хэрэгжүүлэгчид, нээлтэд хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй зочид ч мөн туйлаас сэтгэл хангалуун буцлаа.

Ийнхүү 5 дахь жилдээ тасралтгүй, амжилттай хэрэгжүүлж байгаа WASH төсөл энэ онд 8 сумын сургууль дээр хэрэгжиж, сургуулийн захиргаа, сурагч хүүхдүүддээ хүлээлгэн өгч байна.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.