Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ард түмний олонхийн засаглал намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ард түмний олонхийн засаглал намын /АТОЗН/ дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр/2019.12.10/ хэлэлцжээ.  

Тус намын дүрмийн өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул бүртгэхээс татгалзсан байна.

АТОЗН-ын дарга нь Ц.Нарангэрэл бөгөөд 2018 онд байгуулагдаж байжээ.

Ташрамд дурдахад, Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 улс төрийн нам байна.

ЖАГСААЛТ: /Холбоос дээр дарж намуудын танилцуулгыг үзэх боломжтой/

Д/д Намууд
1 Монгол Ардын нам /МАН/
2 Ардчилсан нам /АН/
3 Монголын Ногоон нам /МНН/
4 Иргэний зориг ногоон нам /ИЗНН/
5 Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/
6 Монгол Либерал Ардчилсан нам /МЛАН/
7 Эх Орон нам
8 Монголын Либерал нам /МЛН/
9 Бүгд найрамдах нам /БНН/
10 Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам /МЭҮН/
11 Монголын Социал Демократ Нам
12 Ард Түмний Нам /АТН/
13 Монгол Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/
14 Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
15 Иргэний Хөдөлгөөний Нам /ИХН/
16 Хөгжлийн Хөтөлбөрийн Нам
17 Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам
18 Монгол Ардын Хувьсгалт нам /МАХН/
19 Хамуг Монголын Хөдөлмөрийн нам /ХМХН/
20 Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/
21 Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/
22 Монгол Консерватив нам /МКН/
23 Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/
24 Ард түмнээ хайрлая нам /АТХН/
25 Монголын хүний төлөө нам
26 Үнэн ба Зөв нам
27 Зон олны нам /ЗОН/
28 Дэлхийн монголчууд нам (ДМН)
29 Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/
30 Их эв нам /ИЭН/
31 Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/
32 Миний Монгол нам /ММН/
33 Монгол шинэчлэлт нам /МШН/
34 Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/
35 Зүй ёс нам /ЗЁН/