Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр 14:00 цагаас "Хурд", "Харанга" хамтлагийн тоглолт төв талбайд болно

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын рок, попын ууган хамтлагуудын төлөөлөл болох "Хурд", "Харанга"-ын тоглолт өнөөдөр 14:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна.

Хоёр хамтлагийн уран бүтээлчид нийт 10 гаруй уран бүтээлээ хүргэнэ. Тоглолт үнэ төлбөргүй бөгөөд хүссэн хүн болгон Төв талбайд ирж үзэх боломжтойг зохион байгуулагчид онцоллоо.

1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд буюу яг энэ өдөр ардчиллын төлөөх хөдөлгөөн оргилдоо хүрч байжээ.

Энэ өдөр Монголын Ардчилсан Холбоо анхны цуглаанаа  хийж олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхагласан түүхтэй.

Түүхэн энэ өдрийг тохиолдуулан "Хурд", "Харанга" хамтлагийнхан ийнхүү тоглолтоо хийж байгаа юм байна.