Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт магистр, докторын сургалтын сонгон шалгаруулалт явагдана

ikon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Бичгийн шалгалтад тэнцсэн Магистрантур, докторантурын бүртгүүлэгчдийн ярилцлагыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Ⅰ байрын 2 давхар 200 тоотод зохион байгуулна.

Ярилцлагад ороход шаардлагатай материалууд:

  • Иргэний үнэмлэх, гадаад паспорт;
  • Бакалавр болон магистрын зэргийн диплом. Хятад, англиас бусад хэл дээр байгаа бол баталгаат орчуулгын хамт;
  • Гадаад хэлний мэдлэгийн гэрчилгээ. HSK, IELTS, эсвэл TOEFL-ын дүнгийн хуудас гэх мэт. 

Дээр дурдсан материалын эх хувь болон хуулбарын хамт авч ярилцлагад орно.

Ярилцлагад тэнцсэн бүртгүүлэгчдийн нэрийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “Гадаадад суралцах” цэсэд байрлуулна. Сонгон шалгаруулалтын дүнгийн талаар тайлбар өгөхгүй болно.

 

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ