Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ”Эрүүдэн шүүлтийг таслан зогсооё” нээлттэй хэлэлцүүлэг болно

ikon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN

“Туушин” зочид буудалд

09:00 цагт “Эрдэс баялагийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн-2019” болно.

ХЭҮК-ийн байранд 

10:00 цагт ХЭҮК-оос өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Иргэний танхимд

10:00 цагт "Төлөөллийн байгууллагын хяналтын чиг үүргийг иргэдийн оролцоотой бэхжүүлэх нь" туршлага солилцох уулзалт болно.

ХЗҮХ-нд

11:00 цагт ”Эрүүдэн шүүлтийг таслан зогсооё!” нээлттэй хэлэлцүүлэг болно.

МУИС-ийн 4-р байрны баруун талд

11:00 цагт МАН-ын удирдлагууд Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлнэ. 

 ГХЯ-нд

11:30 цагт “Зөв үйлдэл” аяны хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар залуустай уулзана.

ШТУИС-ын Номын санд

12:30 цагт БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсын удирдагч агсан Ким Чень Ирийн дурсгалыг хүндэтгэх нээлттэй семинар зохион байгуулна.

УДБЭТ-т

13:00 цагт Олон улсын хүний эрхийн өдөрт зориулсан “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” үзэсгэлэнгийн нээлт, хүний эрхийн зөвлөгөө, хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх уулзалт, хэлэлцүүлэг болно.

МУИС-ийн номын санд 

11:00 цагт БНПУ-ын Сеймийн дэд Маршал Малгожата Гошевска "Польш дахь ардчиллын өөрчлөлтүүд 1989-2019" сэдвээр илтгэл тавина. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт МҮМСУХ-ноос УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ. 

11:30 цагт  Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Гурван гол” хөдөлгөөнөөс тус сумын нутагт ураны тусгай зөвшөөрөл олгож байгаа талаар мэдээлэл хийнэ.

Сүхбаатарын талбайд

14:00 цагт Хурд Харанга хамтлагийн Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан тоглолт болно.