Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск шинэ Cybertruck хөлөглөн үдшээр зугаалахдаа замын хаалт мөргөжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Тесла компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маск саяхан шинээр танилцуулсан Cybertruck автомашинтайгаа Калифорнийн Малибуд зугаалж яваад конус хэлбэрийн замын хаалт мөргөснийг хүмүүс гэрчилжээ.

Тэрээр Нобу дээд зэрэглэлийн ресторанд найз нартайгаа зоог бариад гарч явсан байна.

Рестораны зогсоол дээр байсан шинэ пикапыг олон хүн сонирхон үзэж, зураг хөргийг нь авч байх үед Маск хөдөлж явахдаа хаалтыг мөргөжээ.

Зарим хүмүүс жижиг хүүхдийн биеийн хэмжээтэй хаалтыг анзаарахгүй мөргөж байгаа Cybertruck-ийн аюулгүй байдалд эргэлзэж байгаагаа сошиал сүлжээнд бичицгээсэн байна.

Эх сурвалж: Russia Today