Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг агшинд багтах мэдрэмжийг гэрэл зургаар түгээж байна

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

...Маш олон төгс биш зүйлсийн хэлтэрхийнүүд нийлээд төгс төгөлдөр гэдэг зүйлийг бүтээдэг байх. Магадгүй өнөөдөр бид төгс биш байгаа нь зүгээр л өөрсдийн өөр нэгэн төгс биш хэсгийг олж хараагүй байгаад л оршино. Өглөө манддаг нарны туяаг, шинэхэн чанасан кофений үнэрийг, хайртай бүхнээ энэ л бие махбодоороо мэдэрч байгаа нь л угтаа бидэнд заяасан ХҮРТЭХҮЙН тансаглал билээ.

Аливаа сайхан бүхнийг мэдрүүлэх гэж хүнд таван мэдрэхүй заяажээ. Тэрхүү таван мэдрэхүйн гайхамшгийг улам тодруулах, мэдрэхүй бүрийн онцлогийг шингээсэн агуулга бүхий зохиомжит гэрэл зургуудыг “Агшин” гэрэл зургийн клуб таван насныхаа ойгоороо дэлгэж байна. 

СЭЗИС-ийн дэргэдэх тус гэрэл зургийн клубийн толилууж буй “MomenSe” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн үнэр, амт, дуу чимээг сонирхолтой гэрэл зургийн хамт хослуулан, бүтээсэн дурсамжаараа  үзэгчдийнхээ мэдрэхүйг баясгахыг зорьжээ.  

Гэрэл зураг сонирхогч 11 оюутантайгаар үүсгэн байгуулагдсан "Агшин" клуб одоо 60 гаруй гишүүнтэй болон өргөжиж, илүү сайн гэрэл зургуудаар сангаа баяжуулж байгаа аж. 

Улаанбаатар чуулга дахь Contemporary Art Gallery-д зохион байгуулагдаж буй “MomenSe” үзэсгэлэн энэ сарын 12-ныг дуустал үзэгчдэд нээлттэй юм байна.