2020/08/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.99₮
B30
УЛААНБААТАР
22°
|
13°
B30
УЛААНБААТАР
20°
|
12°
B30
УЛААНБААТАР
20°
|
10°
03:00
S29
10°
04:00
S29
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
13°
09:00
S26
13°
10:00
S26
14°
11:00
S26
15°
12:00
S40
16°
13:00
S40
16°
14:00
S26
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сидней хотод усны хэрэглээг хязгаарлах хатуу журам хэрэгжиж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг

Гал түймрийн гамшигт автаад байгаа Австралийн Нью Соут Уэльс мужид өнөөдрөөс эхлэн усны хатуу хориг хэрэгжиж эхэлжээ.

Өнөөдрөөс эхлэн тус мужид агаарын температур Цельсийн 40 хэмээс дээш гарч халах тул хоёрдугаар түвшний усны хязгаарлалтыг тогтоосон байна. Хэрвээ байдал дордвол гуравдугаар түвшинд шилжиж магадгүйг орон нутгийн хэвлэлүүд анхааруулжээ.

Мужийн төв Сидней хот болон бусад бүс нутгуудын иргэдэд өдрийн 10:00-16:00 цагийн хооронд цэцэрлэгээ услахыг хоригложээ. Услах бол зөвхөн хувин ашиглах бөгөөд шүршигч хоолой ашиглахыг хориглосон байна.

Автомашинаа угаахдаа бас зөвхөн хувинтай ус ашиглах бөгөөд машин угаалгын газрууд, усан бассейнуудын ажиллагааг хоригложээ. Мөн иргэд шүршүүрт орохдоо таван минутаас урт хугацаа зарцуулж болохгүй.

Хэрвээ дээрх хоригуудыг зөрчвөл хувь хүмүүс 220 австрали доллар, байгууллагууд 550 австрали долларын торгууль хүлээх гэнэ.

Сидней хотын усны нөөцийн далангийн дүүрэлт 30 хувьд хүрвэл гуравдугаар түвшний хоригт шилжихээр эрх баригчид төлөвлөжээ.

Одоогийн байдлаар Нью Соут Уэльс муж даяар 100 гаруй хэсэг ойн түймэр шатаж байгаа юм.

Нийт Австрали даяар шатаж буй түймрийн улмаас аравдугаар сараас хойш зургаан хүн амь үрэгдэж, 700 гаруй орон гэр сүйдээд байна.

Одоо Австралид зун эхэлж буй тул цаашдаа агаарын температур нэмэгдэх төлөвтэй байгаа. Ингэвэл гал түймрийн нөхцөл байдал улам хүндрэхээр байна.

Австраличууд уг гамшгийг дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж, засгийн газраа энэ тал дээр хангалтгүй ажиллаж байна гэж шүүмжилж байгаа. Өнгөрсөн долоо хоногт тус улсын нийслэл Канберра хотод олон зуун хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болжээ. Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон түймрийн гамшгийг өөрийн засгийн газрын бодлоготой хамааралгүй гэж мэдэгдсэн нь иргэдийн бухимдлыг дэврээжээ.

 

Эх сурвалж: BBC

 

x