2020/08/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.99₮
B30
УЛААНБААТАР
22°
|
13°
B30
УЛААНБААТАР
20°
|
12°
B30
УЛААНБААТАР
20°
|
10°
04:00
S29
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
13°
09:00
S26
13°
10:00
S26
14°
11:00
S26
15°
12:00
S40
16°
13:00
S40
16°
14:00
S26
18°
15:00
S26
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Автомашинтай жагсагчдад холбогдох хууль, дүрмийг мөрдөхийг анхааруулж ажиллалаа"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлснийг эсэргүүцэж, зарим иргэн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан

Уг жагсаалын үеэр үүссэн нөхцөл байдлын талаар Тээврийн цагдаагийн албанаас дараах мэдээллийг өглөө. 

Тээврийн цагдаагийн алба: Авто зам ашигласны төлбөр нэмсэнтэйгээр холбоотойгоор иргэн Б.Цэгмидийн зохион байгуулсан автомашинтай жагсаалыг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 07:00-17:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Скай худалдааны төвөөс Арслантай гүүр, Боловсролын их сургууль, Гадаад хэргийн яамны уулзвар, Төв шуудан, Байгалийн түүхийн музейн зүүн урд уулзвар, МУИС-ийн төв байрны баруун урд уулзвар, Туушин зочид буудал, Спортын төв ордны баруун талын уулзвар гэсэн маршрутаар зохион байгуулагдсан.

Дээрх уулзвар, замуудад автомашинтай жагсаал, цуглааны үйл ажиллагаа зохион байгуулагдсантай холбоотойгоор нийслэлийн зарим гудамж, замуудад хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гэрлэн дохиогоор, цагдаагийн байгууллагаас ачаалал ихтэй уулзваруудад алба хаагчид биет зохицуулалт хийж хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах чиглэлд анхаарч ажиллаа.

Авто замын ачааллын талаар цагдаагийн байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээ, Фм радиогоор тухай бүр жагсаал, цуглаантай холбоотойгоор ачаалал авсан авто замуудын мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж ажилласан.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар замын хөдөлгөөнд оролцогч нар “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих эрхтэй” гэж заасан байдаг.

Гэтэл автомашинтай жагсаал, цуглаанд оролцож байгаа иргэд бусад замын хөдөлгөөнд оролцогчдод саад учруулж, авто замын 1,2 дугаар эгнээг хааж бусдын хөдөлгөөнийг хязгаарлах үйлдлийг гаргасан.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөнд оролцогчид замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчихийг аливаа хэлбэрээр албадан тулгах, дэмжихийг хориглосон хуулийн заалтыг зөрчиж жагсаал, цуглаан зохион байгуулагчдын зүгээс авто замын хөдөлгөөнийг автомашинаар болон явганаар хааж зогсохыг уриалах зэргээр иргэдийг хууль, дүрэм зөрчихийг дэмжих үйлдэл гаргаж байсан.

Түүнчлэн Замын хөдөлгөөний дүрмийн 6.2-т зааснаар тээврийн хэрэгслээр зорчигч нь хүн тээхэд зориулаагүй хэсэг дээр буюу ачааны автомашины тэвшний хашлаганаас дээш гарсан ачаан дээр байрлаж, тэвшин дээр зогсож явах, цонхоор биеэ болон бусад зүйл гаргах, шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулах, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт зогсохыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчиж, зорчих хэсгийн 1 болон 2 дугаар эгнээ, уулзвар, гарц, түр зогсохыг хориглосон тэмдэг бүхий газарт тээврийн хэрэгслийг жолоочтой болон жолоочгүй орхиж, бусдын хөдөлгөөнд саад учруулах зөрчил гаргаж байсныг тухай бүрт нь жагсаал, цуглаан зохион байгуулагч нарт шаардлага тавьж, холбогдох хууль, дүрмийг мөрдөж ажиллах талаар анхааруулж ажиллалаа" хэмээн мэдээлэв.

Гэрэл зургийг mpa.mn

 

x