Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Машинтай жагсаал болно

ikon.mn
2019 оны 12 сарын 9
iKon.MN

Блю скай зочид буудлын Даймонд танхимд 

09:00-16:00 цагт Авлигын эсрэг өдрийг тохиолдуулан "Шударга байдал ба олон нийтийн итгэл" хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн 

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

10:00 цагт Сайжруулсан түлштэй холбоотой цаг үeийн асуудлаар албаныхан мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуулиар баталгаажуулах асуудлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран мэдээлэл хийнэ.

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт “Ази фарм” компаниас Эрүүл мэндийн салбарт хууль бус үйл ажиллагаа газар авч Улсын эмнэлэгүүдэд тендер зарлахад эрх мэдэлтнүүд нь авч чанар муутай тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн оруулж ирж байгаа тухай баримттай мэдээлэл дэлгэж хэвлэлийн бага хурал зарлалаа.

Нийслэлийн засаг даргын тамгын газарт

11:00 цагт НИТХ-ын дарга Р.Дагваас, Ард түмний штаб-д ирсэн албан шаардлагын хариу бичгийн дагуу, хотын дарга С.Амарсайхан нартай уулзаж авто замын татварыг 5 дахин нэмсэн тогтоолыг эргэн харж хүчингүй болгох талаар уулзах шаардлага гардуулан өгнө. Үүнтэй холбоотойгоор жагсагчид 08:00-18:00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайг тойрон хөдөлгөөнд оролцоно.

Төрийн ордонд

11:40 цагт салбар, салбарын эрхмүүдэд Монгол Улсын гавьяат цол олгоно.