2020/01/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,746.22₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-20°
14:00
S26
-10°
15:00
S26
-9°
16:00
S26
-9°
17:00
S26
-9°
18:00
S26
-11°
19:00
S26
-13°
20:00
S29
-14°
21:00
S29
-14°
22:00
S29
-15°
23:00
S29
-15°
00:00
S29
-16°
01:00
S29
-17°

Саудын Арабын ресторануудад эрэгтэй, эмэгтэйгээрээ хуваагдаж суух журам цуцлагдлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 9
iKon.MN

Исламын шашны хамгийн хуучинсаг урсгал болох вахабиг дагадаг Саудын Араб улс сүүлийн жилүүдэд нийгмээ шинэчлэх, орчин үеийн жишигт нийцүүлэх ажлыг бага багаар хийж байгаа.

Өчигдөр буюу Ням гарагт тус улсын эрх баригчид ресторан, нийтийн хоолны газарт хүйсээр ялгаварлах журмаа цуцалж байгааг зарлажээ. Өмнө нь уг үйлчилгээний газруудад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн орох хаалга, суух суудал тусдаа байдаг байв.

Ийм хатуу журам олон арван жилийн турш хэрэгжиж байжээ. Нийслэл Рияад болон далайн эргийн Жиддах хотуудын дээд зэрэглэлийн ресторан, кафенуудад хоорондоо хамааралгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс чөлөөтэй холилдож суух боломжтой болоод байсан ч бусад бүх газруудад хориотой байв.

Ийм хатуу журам Саудын Арабын хөрш исламын шашинт орнуудад ч байдаггүй байжээ. Зарим хүйсээр ялгасан суудал гаргах боломжгүй жижиг газруудад эмэгтэй хүнийг огт оруулдаггүй байв.

Хоёр жилийн өмнөөс энэ улсын бүсгүйчүүд стадионд сууж, спортын уралдаан тэмцээн үзэх эрхтэй болсон. Гэхдээ суудал нь эрчүүдийнхээс тусдаа хэвээр байгаа. Үүнээс гадна дунд сургуулиудад охид биеийн тамирын хичээлд ордог болж, спортоор хичээллэж эхэлжээ.

Наймдугаар сараас эхлэн Саудын Арабын эмэгтэйчүүд ойр төрлийн эрэгтэй хүн дагуулалгүйгээр ганцаар гадаад оронд аялах боломжтой болсон юм.

 

Эх сурвалж: Associated Press

 

x