Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Америкчууд жорлонд нэг удаа ус татахын оронд 10 удаа татаж байгааг Трамп шүүмжлэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын усны нөөцийг хамгаалах хуулийг өөрчлөх бодолтой байгаагаа ярьжээ.

Түүний үзэж байгаагаар одоогийн ус хэмнэх зохицуулалт нь иргэдийн хэрэгцээг хангахгүй байгаа тул өөрчлөх ёстой гэнэ.

“Хүмүүс жорлонд нэг удаа ус татахын оронд 10-15 удаа татаж байна. Эцсийн дүндээ ус хэмнэх биш, бүр илүүг зарцуулж байгаа” гэж Трамп яриад усны хэрэглээг хязгаарлахаа зогсоох бодолтойгоо ярьжээ.

1992 онд ерөнхийлөгч “том” Жорж Буш “Energy Policy Act” хуулийг батлахдаа Америкт жорлонгийн нэг удаагийн ус таталтаар 6 литрээс ихгүй ус зарцуулж байх хязгаар тогтоосон юм.

Хууль 1994 оноос орон сууцнуудад хэрэгжиж, 1997 оноос бизнесийн байгууллагуудад нэвтэрчээ.

Трамп бас гоожуурын ус хязгаарлагдсанаас хүмүүс гараа сайн угааж чадахгүй байгаа, дахин дахин ус хэрэглэх болж байгааг шүүмжилсэн юм. Тэрээр ус хязгаарлах зохицуулалтыг АНУ-ын хуурай уур амьсгалтай зарим мужуудад хэвээр үлдээж болох ч бусад ихэнх мужуудад өөрчлөх ёстой гэж тайлбарлажээ.

Трамп “Ус чинь тэнгэрээс асгарч л байдаг зүйл шүү дээ. Үүнийг бороо гэдэг юм” гэж энэ үеэр хэлсэн байна.

Гэхдээ энэ нь Трампын ярьж байгаа шиг энгийн зүйл биш бололтой.2014 онд гаргасан АНУ-ын засгийн газрын тайланд тус улсын 50 мужийн 40-ийнх нь усны албаныхан ойрын 10 жилийн дотор мужид нь усны хомсдол үүсч болзошгүй байгааг анхааруулж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press