2020/04/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
10°
|
B30
УЛААНБААТАР
|
-3°
08:00
S30
09:00
S30
10:00
S32
11:00
S32
10°
12:00
S30
11°
13:00
S30
13°
14:00
S32
14°
15:00
S32
15°
16:00
S32
15°
17:00
S32
15°
18:00
S32
13°
19:00
S32
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Киргизийн ерөнхий сайд асан хоёр хүн авлигын хэргээр олон жилийн хорих ял сонслоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 7
iKon.MN

Өчигдөр Киргиз улсын шүүхээс тус улсын ерөнхий сайд асан хоёр хүнд авлигын хэргээр урт хугацааны хорих ял оноожээ.

2017-2018 онд ерөнхий сайдаар ажиллаж байсан Сапар Исаков, 2012-2014 онд мөн энэ албыг хашиж байсан Жанторо Сатыбалдиев нарт тус бүр 15 ба 7.5 жилийн хорих ялыг Бишкек хотын шүүхээс оноосон байна.

Тэднийг Хятад улсаас санхүүжүүлсэн цахилгаан станц шинэчлэх $400 саяын төсөлтэй холбогдуулан шийтгэсэн юм. Уг төсөл хэрэгжиж дууссаны дараа нийслэл Бишкек хотын цахилгаан станцад 2018 оны өвөл гэмтэл гарч байжээ.

Хамгийн урт хугацааны ял сонссон 42 настай Исаков нь ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевын холбоотон бөгөөд одоогийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбековыг сонгогдсоны дараа солигдож байв. Үндсэндээ өчигдөр ял сонссон бүх экс албан тушаалтнууд Атамбаевын фракцынхан юм.

Киргизийн ерөнхийлөгч асан 63 настай Атамбаев одоо авлигын хэргээр хоригдон шалгагдаж байгаа. Наймдугаар сард түүнийг баривчлах үеэр дэмжигчид нь хүчтэй эсэргүүцэл үзүүлснээс тусгай хүчний нэг офицер амиа алдаж байжээ.

Прокуроруудын дүгнэснээр Хятадын TBEA (Tebian Electric Apparatus) компани Исаковын нөлөөгөөр Бишкек хотын цахилгаан станцыг шинэчлэх $400 саяын дүнтэй төсөлд гүйцэтгэгчээр шалгарсан байна.

Хятадын Экзим банкны санхүүжилтийн нөхцлийн дагуу TBEA компанийг сонгох болсноо Исаков мэдүүлэгтээ тайлбарлажээ.

Уг хэрэгтэй холбогдуулан нийт найман хүнийг шийтгэсний дотор бас нэг экс ерөнхий сайдад 7.5 жил, эрчим хүчний төрийн өмчит компанийн захирал асанд 15 жилийн хорих ял оноож, Исаковын танхимын сайд асан хоёр хүнд мөнгөн торгууль оноосон байна.

Энэхүү төсөл хэрэгжиж дууссаны дараа 2018 оны өвөл Цельсийн -30 хэмийн хүйтэнд цахилгаан станцын ажиллагаа хэдэн өдрийн турш тасалдаж, нийслэл Бишкекийг хөлдөөх шахсан нь иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж байжээ.

TBEA компани нь Киргизистанаас гадна Тажикистан улсад цахилгаан станцын төсөл хэрэгжүүлсэн байна. Эдгээр хоёр улс нь хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнээс гарсан орнууд дотроо хамгийн ядууд тооцогддог. Олон зуун мянган иргэд нь ОХУ-д цагаачлан ажил хөдөлмөр эрхэлдэгээс гадна сүүлийн жилүүдэд Хятадаас их хэмжээний хөрөнгө оруулалт татах болсон орнууд юм.

 

Эх сурвалж: AFP

 

x